5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

“ХААН” банкны нэрэмжит ТЭТГЭЛЭГ зарлагдлаа


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-30

ХААН Банкнаас сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгараад буй орлого багатай өрхийн ЕБС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь зориулж тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Хувь хүн, нийгмийн ур чадвартай, цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй 50-100 төгсөх ангийн сурагчийг Монгол орон даяар жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг олгож байна.

ТЭТГЭЛГИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

ХААН Банк Сангаас ЕБС төгсч буй нийт 45 сурагчийг 21 аймаг, Замын-Үүд болон Зүүнхараа, Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргээс  шалгаруулан  2018-2019 оны хичээлийн жилдих, дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно. 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй сурагчдын материалыг 2018 оны 04-р сарын 23-ны өдрөөс 05-р сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл  330 сум, 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон  УБ хотын Багануур дүүргийн ХААН  Банкны салбар, тооцооны төвүүдэд тус тус хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.com хаягаар авна уу.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

1. Анкет (ЭНД дарж татаж авна уу) 
2. Цээж зураг (3х4 хэмжээтэй)
3. Ахлах буюу 10-11-р ангийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт  (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
4. Анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт тус бүр 1 ширхэг (маягтын дагуу, Анкетын хавсралт 2)
5. Улс, аймаг, сумын олимпиад, уралдаан тэмцээнд оролцож гаргасан сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн сүүлийн 3 жилд гаргасан амжилтын хуулбарыг хавсаргана. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
6. “Миний ирээдүйн зорилго”  сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар Монгол хэл дээр цэвэр гаргацтай бичсэн 500-аас доошгүй үгтэй эссэ бичлэг.
7. Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд, эрхэлсэн ажил зэрэг мэдээлэл бүхий харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна)
8. Өрхийн орлогын тодорхойлолт.
9. Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. (Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна)

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

Сонгон шалгаруулалтыг үе шат бүрт томилогдсон комисс зохион явуулна. Комиссын бүрэлдэхүүнд ХААН Банкны ажилтнууд, аймаг, сум, дүүргийн төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөлөл багтана. Сонгон шалгаруулалтыг сум-аймаг/дүүрэг-улс гэсэн 3 шатлалаар үндэсний хэмжээнд зохион байгуулна.
Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан сурагчдад тэтгэлэг хүртэх эрхийн бичгийг гардуулна.
Эрхийн бичиг гардан авсан сурагчид Ерөнхий шалгалтаа өгч тэнцэн, дотоодын их дээд сургуульд суралцах эрхтэй болсны дараа элссэн сургуулийн томилолтын хуудас, биеийн байцаалтын хуулбарыг үндэслэн ХААН Банк эрхийн бичгийг мөнгөжүүлнэ. /8-9-р сард/
Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан сурагч нь дотоодын их дээд сургуульд суралцах эрх  авч чадаагүй тохиолдолд ХААН Банк Сан тухайн аймаг, дүүргийн комиссоос ирүүлсэн нэр дэвшигчийн материалаас дахин сонголт хийж, хөтөлбөрт хамрагдах боломжит дараагийн хүүхдийг шалгаруулна.
Тухайн их дээд сургуулийн төлбөр ямар байхаас үл хамааран ХААН Банк Сангаас заасан мөнгөн дүнг сурагчдадтэтгэлэг болгон олгоно.

#Scholarship #Khanbank #Teenagers