ФОТО: Өнгөт арьст БАРБИ буюу НИKKИ Перкинстэй танилц


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2018-04-30

Суданы охин болох Никки Перкинсийг хүмүүс сошиал ертөнцөд “Хар барби”  гэдгээр нь илүүтэй мэднэ.  Никки Перкинс  нь 1990 оны 4 дүгээр сарын 2-нд Суданы Хартум хотноо африк гаралтай гэр бүлд мэндэлжээ. Гэвч тэр бага наснаасаа эхлээд Австралид өссөн бөгөөд багын л бусдаас содон төрхтэй байжээ.

Мөн тэрээр өөртэй нь тун адилхан Даки хэмээх дүүтэй бөгөөд эгчийнхээ адилаар моделаар ажилладаг гэнэ. 

Никки Даки хоёр загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч тун амжилттай байгаа гэнэ.

Олон нийтийн зүгээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгс эсвэл сөрөг сэтгэгдлүүд их ирдэг байсан ч Никки хэзээ ч бусдаас өөрийгөө өөр гэж бодож байгаагүй ч нэг удаа тэрээр өнгөт арьстнууд дундаас өөрийгөө илүү бараан арьстай гэдгээ мэдсэн нь бусдаас арай өөр гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүрсэн гэнэ. Гэсэн ч тэрээр хэзээ ч сэтгэл санаагаар унаж байгаагүй харин ч бусдаас онцгой шинж чанараа өөрийн давуу тал болгон ийнхүү амжилттай байгаа аж. 

Никки тун ч чимээгүй амьдралд дуртай нэгэн ба хэвлэл мэдээллийнхэнд тэр болгон хувийн амьдралынхаа талаар хуваалцаад байдаггүй аж.  Тэр битгий хэл өөрийнхөө өндөр, жинг ч хэлж байсан удаагүй гэнэ. 

Өдгөө тэрээр хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр бие давхар байгаа аж. Ээж болж моделийн ажлаа түр орхиод хоёр гаруй жил өнгөрч байгаа ч тэрээр өөрийн Youtube сувгаараа дамжуулан багагүй орлого олдог аж.  Тэрээр нөхрийн хамт Youtube дээр өдөр тутмынхаа амьдралыг влог бичлэгээрээ дамжуулан хүмүүст хүргэдэг гэнэ. Энэ нь ч их хандалт өгдөг ба тэрээр 1.1 сая дагагчтай юм. Энэ ч утгаараа хүмүүс түүнийг “Эерэг мэдрэмж түгээгч” ч гэж хэлдэг гэнэ.

Тэрээр хоёр төрлийн влог хөтлөн явуулдаг ба нэг нь түүний нүүр будалт, хувцаслалт гэх мэт эмэгтэйчүүдэд зориулсан влог бичлэгнүүд хийдэг байна. 

Түүний инстаграм хуудастай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Instagram:  jamieandniks

Youtube Channel: Jamie and Nikki














#Colored #Barbie