YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-29

Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг тоймлон уншигчиддаа хүргэж байна.

ЯРИЛЦЛАГА

Н.Үүрцайх: Би энд АНГЛИ ХЭЛ СУРАХААС ГАДНА амьдралд хэрэгтэй ОЛОН ЧАДВАРЫГ СУРСАН

Англи хэлийг орчинд нь сурвал илүү давуу талтай гэдэг. Тэгвэл англи хэлийг Их Британи улсад сурч байгаа Н.Үүрцайхтай ярилцаж өөрийнх нь туршлагаас сонирхлоо.

Ярилцлагыг ЭНД дарж уншаарай. 


ҮЙЛ ЯВДАЛ

Хөлбөмбөгийн ДАШТ-ний цом Монгол улсад ирлээ.

Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд 2018.04.23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөл бөмбөгийн ДАШТ-ний алтан цом "Алтан дагина"-ыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, шигшээ багийнхантай хамт дурсгалын зургаа татууллаа.

Цомд зөвхөн тухайн улсын төрийн тэргүүн хүрэх боломжтой бөгөөд Монголоос алтан цомд хүрсэн цорын ганц хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа.
Нийт 126 мянган км замыг есөн сарын турш туулж буй уг алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхоорой. 

Дэлхийн номын өдөр тохиолоо.

ЮНЕСКО-гоос энэ өдрийг 1995 оноос хойш "Дэлхийн номын өдөр" болгон тэмдэглэж байна.

Энэ өдрийг онцлох болсон нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан аж.

Монгол Улсад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр "Дэлхийн номын өдөр"-ийг 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. 

Мөн энэ өдөр хүргэсэн Улаанбаатар хотын номын сангуудын үнэ, хаяг гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

11 настай охин Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо.

Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу нийт 50 тамирчин, эцэг эх албаны хүмүүс нийлсэн 65 хүний баг оролцож байна.  4-р сарын 20, 21-ний өдрүүдэд “World Kids Festival” буюу дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 хүүхэд өрсөлдсөнөөс “MONDE” клуб 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах клуб” 8 алт, 2 мөнгө, “GARUDA” клуб 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Сүхбаатар аймаг 1 алт нийт манай тамирчид 16 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Реалист уран бүтээлч Х.Баяр "Уяхан замбуу тивийн наран" үзэсгэлэнгээ нээлээ.

Реалист зураач Х.Баяр хоёр дахь бие даасан "Уяхан замбуу тивийн наран үзэсгэлэн"-гээ өчигдөр Бэст арт галерейд  /Сүхбаатарын талбайн урд талын Урчуудын эвлэлийн байранд/нээлээ. 

Тавдугаар сарын 1-нийг хүртэл олонд дэлгэгдэх тус үзэсгэлэнд Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Ардын жүжигчин Н.Сувд, Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ч.Дэлгэрцэцэг зэрэг Монголын сайхан эмэгтэйчүүдийг бүтээлдээ мөнхөлжээ. 

Үзэсгэлэнгийн ФОТО сурвалжлагыг ЭНД дарж үзээрэй. 

"Mongolian Young Scholars program 2018"-ын бүртгэл эхэллээ

MYSP хөтөлбөр нь гадаадад чанартай боловсрол эзэмшихийг хүссэн ахлах ангийн сурагч бүрт нээлттэй юм.  Энэ хөтөлбөр нь хамгийн анх 2011 онд эхэлж өдгөө 7 жилийн турш тасралтгүй хэрэгжсээр байна. Гадаадад сурч, дэлхий ертөнцтэй танилцахыг хүссэн өсвөр насныханд зориулсан Монголдох хамгийн том хөтөлбөрүүдийн нэг нь яах аргагүй мөн юм. 

Жил бүр “Зориг сан”-гаас зохион байгуулагддаг энэхүү хөтөлбөрт тодорхой шалгуурыг давж сонгогдсон Ерөнхий боловсролын ахлах ангийн буюу 10-12-р ангийн нийт 30 хүүхэд хамрагдаж бүтэн нэг долоо хоногийн туршид Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд байрлаж академик туршлагыг өөртөө хуримтлуулдаг. Энэ жилийн хувьд  Harvard University, Johns Hopkins University, University of Washington зэрэг их сургуулиудын 7 эрдэмтэн багш нар лекц хичээлүүдээ орох аж. 

Хөтөлбөрийн бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 


ЭНТЕРТАЙНМЕНТ

Бидний сайн мэдэх ОДДЫН АНХНЫ АЖИЛ нь юу байсан бэ?

Канье 15 настайдаа нэгэн алдартай хувцасны дэлгүүрт хувцас эвхэгч хийдэг байжээ.

Бидний сайн мэдэх гадаадын оддыг төрөлхийн алдартай, эд хөрөнгөтэй төрсөн гэж та боддог юм биш биз? Эдгээр одууд өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхийн тулд бусдын л адил тэгээс нь эхэлж байжээ.  Тэгвэл хэн хэн анх ямар ажил хийж байсан талаарх сонирхолтой мэдээллийг ЭНД дарж уншаарай. 


ТЕХНОЛОГИ

Царай таних системээр алга болсон хүүхдүүдийг илрүүлжээ. 

Энэтхэгийн Шинэ Дели хотын цагдаагийн газар царай таних систем нэвтрүүлээд дөрөв хоноход сураггүй болсон байсан 3000 гаруй хүүхдийн байршлыг тогтоожээ.
1,3 тэрбум хүн амтай, жилд олон мянган хүүхэд алга болдог Энэтхэг улсын хувьд ийм систем нэн шаардлагатай юм. Тус улсын Хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжлийн яамнаас мэдээлснээр 2012-2017 оны хооронд 240 мянган хүүхэд алга болжээ.

Харин бодит амьдрал дээр энэ тоо 500 мянга ч хүрч магадгүй хэмээн бусад байгууллагууд үзсэн байна. Ямар ч байсан Хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжлийн яамнаас “TrackChild” хэмээх цахим мэдээллийн санг үүсгэжээ. Энэ санд алга болсон болон олдсон хүүхдүүдийн зургийг оруулж, цагдаа нар мэдээллээ иргэд, олон нийттэй хуваалцдаг юм байна.

Гэсэн хэдий ч энэ арга нь мөн л асар их ажиллагаатай учраас Бачпан Бачао Андолан байгууллагаас царай таних системийг нэмэлтээр ашиглах санал гаргаж, хөгжүүлэлтийн ажлыг хийжээ.

Тэдний хөгжүүлсэн систем TrackChild дээрх зургийн санд хандаж, боловсруулан хүүхдүүд хаана байгааг хайж эхэлдэг аж. Систем эхний шатны туршилтаар 45 мянган хүүхдийн зурагнаас 2930 хүүхдийн байршлыг тодорхойлжээ.

OnePlus 6 загварыг таван сарын дундуур танилцуулна. 

Хятадын ухаалаг утасны салбарын тэргүүлэх тоглогч нарын нэг OnePlus загварын зургаа дахь хувилбарыг ирэх сарын 16-ны өдөр албан ёсоор танилцуулахаар боллоо. Лондонд болох үйл ажиллагааг интернетээр шууд дамжуулах бөгөөд үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хүмүүс 21 ам. доллароор тасалбар авч болно.OnePlus 6 загварын хувьд энэ жилийн хамгийн их анхаарал татаж буй гар утаснуудын нэг болж байна. Өндөр үзүүлэлттэй, үнийн хувьд Apple, Samsung-аас хамаагүй хямд худалдаанд гардаг учраас хэрэглэгчдийн таашаалд хамгийн их нийцдэг.Харин бусад үзүүлэлтийн тухайд өмнөх загвартай адил хос камер, ард талдаа хурууны хээ уншигчтай, USB-C оролттой байх магадлалтай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.


СОНИН ХАЧИН

“Фракц” найзуудын л ойлгох зүйлсүүд юу вэ?

Үргэлж завгүй явдаг нэгэн. Тэр та нарыг уулзалдах бүрд ихэнхдээ л байхгүй байдаг. Гэсэн ч та нар завгүй найзыгаа үргэлж ойлгож хүндэлдэг.

Олуулаа найзална гэдэг хоёр гурваараа байснаас илүү хөгжилтэй, зугаатай байдаг нэг давуу талтай байдаг. Тэгвэл фракцаараа буюу олуулаа найзлахад гардаг хөгжилтэй фактуудыг ЭНД дарж уншаарай.  


ЗӨВЛӨГӨӨ

Англи хэл сурахад туслах YouTube-ийн 7 сувгийг танилцууллаа.

Англи хэл сурах 21-р зуунд нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, шаардлага болсоор байгаа юм. Бараг хүн бүр л англи хэлээ сайжруулж, шинийг сурахаар хичээллэж байна. YouTube үзэнгээ англи хэлтэй болох боломжтой юу? Мэдээж боломжтой. Ютүбийг бүхий л зүйлсийн онлайн багш хэмээн нэрлэх нь ч бий. 

Тиймээс сошиал орчинд өнгөрөөх цагаасаа өөртөө багахан цагийг зарцуулан бичлэг, хичээлүүдийг нь үзэх боломжтой YouTube-ийн 7 сувгийг ЭНД дарж үзээрэй. 

Өсвөрийн сэтгүүлч Т.Ариунбаярын уншигч та бүхэнд хүргэж буй "Мэргэжил сонголт" цувралын гурав дахь дугаар болох "ДИПЛОМАТЧ" мэргэжлийг танилцууллаа.

Олон улсын харилцаа бол дэлхийн улс орнууд, олон улсын болон үндэстэн дамнасан байгууллагууд, ард түмний хоорондох улс төр, нийгэм, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн зэрэг олон талт харилцаа, хамтын үйл ажиллагааг илэрхийлдэг ойлголт юм. 

Хөрвөх боломж маш өндөр, олон салбарт төрөл бүрийн мэргэжлээр ажиллах боломжтой нийгмийн суурь мэргэжил гэгддэг дипоматч мэргэжлийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Өсвөрийн сэтгүүлч Э.Цовоогийн бэлтгэж буй арьс арьчилгааны цувралын ээлжит дугаар буюу нүүрний маскны хэрэглээ ба сонголтын талаар танилцууллаа. 

Хаврын хуурай ширүүн уур амьсгалд арьс чинь хуурайшаад, будаг чинь шингэхгүй, арьс тань барзайгаад нэг л болж өгөхгүй байна уу. Мөн охид маань сальфеткан маскыг удаан тавьбал үр дүн сайн өгнө хэмээн итгэж хугацааг нь хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байдаг. Энэ нь зөв эсэхийг тодруулахаас гадна хуурай уур амьсгалд нэмэлтээр нүүрний ямар төрлийн маскыг хэрэглэвэл арьсанд чийгшил тэжээл өгч болох талаар зөвлөгөөг ЭНД дарж үзээрэй. 

Сарын тэмдэг ирсэн үед идэж болохгүй хоол хүнсийг танилцууллаа.

Чихэр нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн, сарын тэмдэг ирсэн үед толгой эргэх, өвдөх шалтгаан болдог байна. Иймээс эдгээр өдрүүдэд чихэрлэг зүйлсээс татгалзъя.

Зарим охид, бүсгүйчүүдийн хувьд биеийн жингээ хадгалах гэсэндээ хоолноос татгалзаж, өлсгөлөн явах нь олонтаа. Гэхдээ сарын тэмдгийн үеэр хэт өлсөж болохгүйг анхаараарай. Биеэс их хэмжээний цус гадагшилснаар ядрах, сульдах шинж тэмдэг илэрдэг тул шим тэжээлтэй хоол идэж, биеийн эрч хүчээ нөхөх хэрэгтэй. Гэхдээ дуртай бүхнээ иднэ гэсэн үг биш юм. Сарын тэмдэг ирсэн үед идэж болохгүй хоол хүнсийг ЭНД дарж үзээрэй. 


ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД

Драмын театрын V сарын үзвэрийн хуваарьтай танилцаарай.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сард 14 дэх удаагийн "Гэгээн муза" наадамд зориулан дөрвөн жүжиг үзэгч олондоо толилуулахаар бэлтгэж байна.

ЭЕШ-ын 600 оноотой, голч дүн 2.8 бол оюутны хөгжлийн зээлд хамрагдана.

Оюутнууд болон 2018-2019 оны хичээлийн жилд шинэ оюутан болох сурагчдад сургалтын төлбөрөө ажлын байран дээр гараад төлөх нөхцөл бүхий Оюутны хөгжлийн зээлийг танилцуулж байна. 

Сургалтын төлбөртөө санаа зоволгүйгээр хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй, бүх шатны суралцагчдад зориулсан зээлийн мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

#YOLO #Overview