Үзэсгэлэнгийн ФОТО: Зураач Х.Баяр Монголын сор хүмүүсийг бүтээлдээ мөнхөллөө


Сондор | YOLO.MN
2018-04-27

Реалист зураач Х.Баяр хоёр дахь бие даасан "Уяхан замбуу тивийн наран үзэсгэлэн"-гээ өчигдөр Бэст арт галерейд  /Сүхбаатарын талбайн урд талын Урчуудын эвлэлийн байранд/нээлээ. 

Тавдугаар сарын 1-нийг хүртэл олонд дэлгэгдэх тус үзэсгэлэнд Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Ардын жүжигчин Н.Сувд, Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ч.Дэлгэрцэцэг зэрэг Монголын сайхан эмэгтэйчүүдийг бүтээлдээ мөнхөлжээ. 

Түүнчлэн Монголын үе үеийн улс төр, соёл урлагийн сор чимэг нь болсон нэртэй сор болсон хүмүүсийн хөрөг зургууд, утга зохиол, яруу найргийн ноён оргилууд болох Дашдоржийн Нацагдорж, Бэгзийн Явуухулан нарын хөргийг толилууллаа.































#Painter #Exhibition #Photo