"Mongolian Young Scholars program 2018"-ын бүртгэл эхэллээ


О.Дорж | YOLO.MN
2018-04-25

MYSP хөтөлбөр нь гадаадад чанартай боловсрол эзэмшихийг хүссэн ахлах ангийн сурагч бүрт нээлттэй юм.  Энэ хөтөлбөр нь хамгийн анх 2011 онд эхэлж өдгөө 7 жилийн турш тасралтгүй хэрэгжсээр байна. Гадаадад сурч, дэлхий ертөнцтэй танилцахыг хүссэн өсвөр насныханд зориулсан Монголдох хамгийн том хөтөлбөрүүдийн нэг нь яах аргагүй мөн юм. 

Жил бүр “Зориг сан”-гаас зохион байгуулагддаг энэхүү хөтөлбөрт тодорхой шалгуурыг давж сонгогдсон Ерөнхий боловсролын ахлах ангийн буюу 10-12-р ангийн нийт 30 хүүхэд хамрагдаж бүтэн нэг долоо хоногийн туршид Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд байрлаж академик туршлагыг өөртөө хуримтлуулдаг. Энэ жилийн хувьд  Harvard University, Johns Hopkins University, University of Washington зэрэг их сургуулиудын 7 эрдэмтэн багш нар лекц хичээлүүдээ орох аж. 

Бүртгүүлэхийг хүсвэл: 2018-student-application-form

Бүртгэл хаагдах хугацаа: 2018 оны 5сарын 6-нд хаагдах тул эртнээс бэлдэж эхлэхийг зөвлөж байна. 

MYSP-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Өмнөх жилүүдийн хөтөлбөрүүдийн талаарх туршлагуудыг ЭНД дарж авах боломжтой

#MYSP #2018 #Agenda