ВИДЕО: АНГЛИ ХЭЛ сурахад туслах YOUTUBE-ийн 7 СУВАГ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-25

Англи хэл сурах 21-р зуунд нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, шаардлага болсоор байгаа юм. Бараг хүн бүр л англи хэлээ сайжруулж, шинийг сурахаар хичээллэж байна. YouTube үзэнгээ англи хэлтэй болох боломжтой юу? Мэдээж боломжтой. Ютүбийг бүхий л зүйлсийн онлайн багш хэмээн нэрлэх нь ч бий. 

Тиймээс сошиал орчинд өнгөрөөх цагаасаа өөртөө багахан цагийг зарцуулан бичлэг, хичээлүүдийг нь үзэх боломжтой YouTube-ийн 7 сувгийг танилцуулж байна. Сонирхоод үзээрэй.

(Сувгуудын тодруулсан нэр дээр дарахад үндсэн суваг руу шилжинэ)

1. EngVid.com 

Англи хэлний 1000 гаруй хичээлүүдээс цувралаар үзэж, олон төрлийн мэдлэг, чадварт суралцаарай.


2. BBC Learning English

Өдөр бүр тогтмол видео хичээл ордогоороо онцлогтой. Тухайлбал, Даваа гарагт суралцах арга барил, шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө, Мягмар гарагт мэдээний дүгнэлт хийх зэрэг олон сонирхолтой, тал бүрийн мэдлэг олгох бичлэгүүдээс үзэж англи хэлний чадвараа ахиулаарай.


3. Rachel’s English

Дуудлага, хэллэгээ сайжруулах сонирхолтой хүмүүст зориулагдсан суваг. 


4. Learn English with EnglishClass101

Өдрийн 24 цагийн турш цацагдах шууд нэвтрүүлэг болон олон сонирхолтой бичлэгүүдийг үзэх боломжтой. 


5. Learn English with Let's Talk

Орчин үеийн арга барил дээр тулгуурласан хичээлүүд ордог. Маш олон төрлийн хичээлүүдээс сонгон үзээрэй. 


6. Daily Video Vocabulary

Гадаад хэл сурахад олон үг мэддэн байх нь чухал. Тиймээс энэ сувгийн хичээлүүдийг үзэж, үгийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой. 


7. mmmEnglish

Харилцан ярих, ярианы чадваруудыг хөгжүүлэх бичлэгийг оруулдаг суваг. Хүмүүстэй англи хэлээр харилцан ярилцах чадвараа хөгжүүлээрэй.

#English #Youtube