"Би түүнийг яаж мартах вэ?"


Сондор | YOLO.MN
2016-05-16

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би түүнийг яаж мартах вэ?

Сайн уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Би нэг охинд үнэхээр сайн болчихсон юм тэгээд түүнд сэтгэлээ илчлэхэд тэр "Чамайг ойлгож байна, гэхдээ хоёулаа зүгээр л найзууд байя" гэсэн. Өөр хөвгүүнд сайн байх л даа. Гэхдээ би үнэхээр сайн болчихсон мартъя гээд мартаж ер чадахгүй юм. Тэр охиныг яаж мартах вэ? Надад үнэхээр хэцүү байна.

Зөвлөгөө: Өөрийгөө хэт их хорих хэрэггүй

Харин мартах гэж оролдох, бодохгүй байхыг хичээх нь хэзээ ч мартахад тустай байж чаддаггүй. Харин ч улам ихээр бодогдуулдаг тул өөрийгөө их хорихгүй байхыг хүсье.
Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн уу, Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүмүүст тохиолдддог шийдэхэд хэцүү, цаг хугацаа шаардлагатай байдаг асуудал бол хайр дурлалын асуудал юм. Сэтгэлээ илчилсэн охин нь хэрэв хүлээж авалгүй, дургүй байгаагаа илэрхийлсэн бол хэт их хүчилж, байн байн төвөг удах гэх хэрэггүй. Харин түүний хэлснээр найз нөхөд байдлаар харилцаагаа хадгалж үлдээрэй. Мэдээж хэзээ нэг өдөр ахин чамд боломж гарч ирж ч болох юм. Харин мартах гэж оролдох, бодохгүй байхыг хичээх нь хэзээ ч мартахад тустай байж чаддаггүй. Харин ч улам ихээр бодогдуулдаг тул өөрийгөө их хорихгүй байхыг хүсье.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust