5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЭЕШ-ын 600 оноотой, голч дүн 2.8 бол оюутны хөгжлийн зээлд хамрагдана


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-24

Оюутнууд болон 2018-2019 оны хичээлийн жилд шинэ оюутан болох сурагчдад сургалтын төлбөрөө ажлын байран дээр гараад төлөх нөхцөл бүхий Оюутны хөгжлийн зээлийг танилцуулж байна. 

Сургалтын төлбөртөө санаа зоволгүйгээр хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, банкаар дамжихгүй, бүх шатны суралцагчдад зориулсан зээл юм.

Дараах шаардлагыг хангасан оюутан зээлд хамрагдах боломжтой. 

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг байх
Элсэгчийн ЭЕШ-ийн оноо 600-аас дээш байх
Бакалаврын түвшний оюутны голч дүн 2.8-аас дээш байх
Магистр, докторын түвшний оюутны голч дүн 3.2-оос дээш байх
Улиралд 10-аас доошгүй кредит цагийн хичээл сонгосон байх
Ирээдүйн зорилготой, өөртөө итгэлтэй оюутан байх  

Бүрдүүлэх материалын хувьд:

Зээл хүссэн өргөдөл
Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эсээ
Иргэний үнэмлэхний хуулбар
ЭЕШ-ийн онооны хуудас
Сургуулийн тодорхойлолт
Төлбөрийн нэхэмжлэх
Судлах хичээлүүдийн жагсаалт зэргийг бүрдүүлнэ.

2018-2019 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн санд 75 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 35-37 мянган оюутан сангийн хүүгүй нөхцөлтэй зээлд хамрагдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.elf.mn, 70109399 дугараас лавлана уу.  

 

#Student #Loan without interest