YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-22

Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг тоймлон уншигчиддаа хүргэж байна.

ЯРИЛЦЛАГА

А.Пүрэвсүрэн: Хэрэглэдэггүй ном, тоглоом зэргээ өгөөд тасалбараа тал үнээр нь авах боломжтой

Өсвөр үеийн залуучууд маань нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж бүтээхийг ихээхэн эрмэлздэг болжээ. Тиймээс бид хийе бүтээе гэсэн зорилготой, мөн зорилгоо "BOOD" хэмээх залуучуудад зориулсан үйл ажиллагаа зохион байгуулан хэрэгжүүлж чадсан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан А.Пүрэвсүрэнтэй YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Э.Цовоо уулзан ярилцлаа.

Ярилцлагыг ЭНД дарж уншаарай.

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ: Олон улсын харилцааны мэргэжилтэн буюу ДИПЛОМАТЧ

Ярилцлагын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

 


ҮЙЛ ЯВДАЛ

“Боловсролын супермаркет” үзэсгэлэн зохион байгуулагдлаа. 

Ахлах ангийн сурагчдад мэргэжил болоод сургууль сонгоно гэдэг хүндхэн байдаг. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд МҮЭСТОрдонд их дээд сургуулиудын танилцуулга бүхий үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнг БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв, Хүүхэд гэр бүл залуучуудын төв хамтран зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнг ЕБС-ын төгсөх ангийнханд зориулан хийж байгаа, тийм ч учраас элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх журмыг танилцуулж, мэргэжлээ хэрхэн зөв сонгох зөвлөмж өгөв. Мөн засгийн газрын тэтгэлэг болон зээлийн санд хэрхэн хамрагдах тухай зөвлөгөө зэргийг өгсөн.
Үзэсгэлэнд дотоод гадаадын их сургууль, МСҮТ, коллеж, гадаадад оюутан зуучлах төвүүд, сургалтын төвүүд оролцож буй. Тодруулбал  АШИҮИС, “Мандах” их сургууль, Барилгын технологийн коллеж, Шинэ анагаах ухааны их сургууль, Gate, Урлах эрдэм их сургууль, Хүүхэд гэр бүл залуучуудын төв, Боловсролын зээлийн сан, “Хүрээ” солонгос хэлний сургалтын төв зэрэг байгууллагууд оролцож байлаа.

"Мөрөөдөлд хүрэх зам 3” өдөрлөг зохион байгуулагдлаа.

“Мөрөөдөлд хүрэх зам” өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр Тусгаар тогтнолын ордонд болсон билээ. Тус өдөрлөгт зочноор хүрэлцэн ирж хүүхэд залууст үнэтэй зөвлөгөө өгсөн МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор Монголын мэдээллийн технологийн консорциумын ерөнхийлөгч Ч.Лодойравсалын илтгэлийг хүргэжээ. Өмнөх зочдын яриаг сонирхох бол ЭНД дарна уу. 

“Coachella 2018” наадам болж өнгөрлөө.

Энэ жилийн Coachella наадам дөрөвдүгээр сарын 13-15 болон дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохиогдож байна. Хөгжим, урлагийн нэгдсэн наадмын эхний хэсэгт Beyoncе, Weeknd, Eminem зэрэг уран бүтээлчид хамгийн их анхаарал татаж байжээ.

Албан ёсны тооцоогоор энэ жил 700 мянга гаруй хүн наадамд хүрэлцэн ирсэн байна.


ЭНТЕРТАЙНМЕНТ

Rampage кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office" жагсаалтыг тэргүүллээ.

АНУ- ын алдарт жүжигчин Дуэйн Жонсон (Dwayne Johnson) –ны гол дүрийг бүтээсэн тулаант, шинжлэх ухааны, адал явдалт төрлийн кино "Rampage" нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо "Box Office"- ийг тэргүүллээ. АНУ- ын найруулагч Брэд Пейтон (Brad Peyton) найруулж, гол дүрд Дуэйн Жонсоноос гадна Жеффри Дийн Морган (Jeffrey Dean Morgan), Малин Акерман (Malin Akerman) нар тоглосон юм.

Диснэй (Disney) болон Марвэл (Marvel) кино компаний бүтээсэн "Avengers: Infinity War" киноны нээлтийг 5-р сарын 4-нд байсныг 4-р сарын 27-нд болгож наашлуулж зарласнаас хойш  5 хоногийн дараа “Rampage” киноны нээлтийг мөн 7 хоногоор наашлуулж, 4-р сарын 13-нд нээхээр болсон билээ. Ийнхүү хуваарийг өөрчилснөөр "Rampage" кинонд зах зээлийг эзлэх 14 хоног байгаа юм. 

Тиймдээ ч энэхүү кино нь нээлтээ хийсэн даруйдаа буюу 4-р сарын 15-ны байдлаар АНУ, Канадын зах зээлээс 34.5 сая ам.долларын орлого олсон байна. Харин 61 улс орнуудад нийтдээ 114.1сая ам.долларын ашиг олжээ. Дэлхий даяар 4101 кино театрт нээлтээ хийсэн ба Хятад улс  55 сая ам.долларын ашиг олсноороо тэргүүлж байгаа юм. "Rampage" кино бүтсэн зардал нь 120 сая ам.доллар билээ. 

Дуучин Эд Шираны ХӨГЖИЛТЭЙ БИЕ ХАМГААЛАГЧИЙН инстаграм постуудыг сонирхоорой.

Дуучин Эд Ширан түр хугацаанд хувийн бие хамгаалагчгүй байсан нь түүний шүтэн бишрэгчдийн санааг ихээхэн зовоожээ. Иймд тэрээр шинэ би хамгаалагчаараа Кэв (Kev) хэмээх нэгэн залууг томилжээ. Алдарт дуучинтай бүхэл аялан тоглолтын үеэр түүний дэргэд байж аюулгүй байдлыг хамгаалагч залуу маань инстаграм хаягаа саяхан нээсэн бөгөөд өөрийн инстаграм хаягаар олны анхаарлыг сүүлийн үед ихэд татаад байна.

Тэрээр саяхан анхны зургаа нийтэлсэн даруйдаа 270 мянган дагагчтай болжээ. Түүний постууд ихэвчлэн Эдтэй хамт байх үеийн хөгжилтэй, сонирхолтой зургуудтай ЭНД дарж сонирхоорой. 

Хятадын жүжигчид “МУЛАН” уран сайхны кинонд тоглохоор болжээ.

Уолт Дисней (The Walt Disney) кино компани "Мулан" хүүхэлдэйн киног  1998 онд хийж, хүүхэд бүхний багаасаа үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг болгож  чадсан билээ.  Тэгвэл уг киноны 20 жилийн ойг тохиолдуулан Сони Пикчерс (Sony Pictures) кино компанитай хамтран, уг хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бүтээхээр болсон юм. Гол дүрийн Хуа Мулан хэмээх баатарлаг эмэгтэйн дүрийг  бидний мэдэхээр "Never gone" кинонд гол дүрийг бүтээсэн Хятадын жүжигчин Лю И Фей (Liu Yifei) бүтээхээр болсныг Уолт Дисней кино компани зарласан билээ.

"Мулан" бүрэн хэмжээний уран сайхны кино хоёр жилийн дараа буюу 2020 оны 3-р сарын 27-нд олны хүртээл болохоор төлөвлөж байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


СОНИН ХАЧИН

Модоор хийсэн гайхалтай содон баримлуудыг үзээрэй.

Бид зөвхөн шохой эсвэл шавраар хийсэн л элдэв янзын баримлыг гол төлөв мэдэх билээ. Тэгвэл Тайван улсын барималч 56 настай Сү Тун Хан (Hsu Tung Han) –ны модоор бүтээсэн баримлууд олны нүдийг ихээхэн баясгадаг аж. Учир нь түүний баримлууд үнэхээр содон шийдэлтэй бөгөөд тэдгээр баримлаас хүмүүс харцаа ч салгаж чадахгүйд хүрч, Сун Тун Ханы гайхалтай шийдлийн талаар магтаж байгаа юм.  

Барималчин эр маань өөрийн бүтээлдээ Африкийн лав мод, болон модны үртэс, хушга ашигладаг ажээ. Түүний гайхалтай, өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүдийг ЭНД дарж үзээрэй. 

Дэлхийн ОНЦЛОХ үйл явдлын гэрэл зургуудыг сонирхоорой.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг Каракас хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай сөргөлдөж байгаа нь. 2017 оны 5-р сарын 3-нд.

Дэлхийн хаа нэгтээ өнгөрөгч онд болж өнгөрсөн үйл явдлыг чадварлаг гэрэл зурагчид өөрсдийн дурандаа буулгажээ. Тэдгээрээс та бүхэнд онцлох 10 гэрэл зургийг ЭНД дарж үзээрэй. 

2017 оны 3-р сарын 13-нд Энэтхэгт болсон Холи буюу “Өнгөний баяр” тэмдэглэж буй охин.

Хачирхалтай баримтуудыг ДЭЛГЭЛЭЭ.

Нислэгийн үед хоолны амт тийм ч амттай биш байдаг шалтгаан нь нисэх явцад амтлах болон үнэрлэх мэдрэмж нь 20-50% хүртлээ буурдаг.

Дэлхий ертөнц гэдэг бол тэр чигээрээ нууц яг л оньсого мэт билээ.  Уншигч таныг доорх хачирхалтай баримтуудыг ЭНД дарж уншаарай. 


ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД

ЭЕШ өгөх шалгуулагчдын ЗААВАЛ мэдэх зүйлсийг танилцууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд, залууст хэрэгтэй зөвлөмжийг ЭНД дарж уншаарай. 

“Токио 2020” олимпийн САЙН ДУРЫН АЖИЛД урьж байна.

“Токио 2020” олимпийн наадмын нэгэн чухал хэсэг болох сайн дурын ажилтан шалгаруулан авах бүртгэл тун удахгүй эхлэх гэж байна. Тус ажилд нийт 110.000 гаруй ажилтан шалгаруулж авах ба Токио хотын захиргаанаас орон нутагт болох үйл ажиллагааг зохион байгуулах 80.000 харин хотын сайн дурын ажилтнууд 30.000 байхаар төлөвлөжээ. Сайн дурынхны өргөдлийг Токиогийн Олимпийн Наадам Зохион Байгуулах Хороо хүлээн авч шалгаруулна.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

#YOLO #Overview