Пиксарын шинэ бүтээл "БАО" богино хэмжээний ХҮҮХЭЛДЭЙН KИНО


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2018-04-18

Пиксар (Pixar) компани Бао (Bao) богино хэмжээний анимэйшн киногоо нийтэд цацжээ.

Хүүхэд нь том болж тусдаа гарсны дараа эцэг эхчүүд ганцаардах, хүүхдээ үгүйлэн санаж сэтгэлээр унахыг "empty nest syndrome" буюу "хоосон үүрний синдром" гэж нэрлэдэг. Уг анимэйшн нь энэхүү синдромоор шаналсан хятад ээжийн талаар өгүүлдэг. Түүний амьдралд нэгэн бяцхан банш орж ирснээр ээжийн амьдралд ахин нэг боломж гарж ирдэг. Хэдийгээр банш нь амьд, хөгжилтэй боловч тэр жижиг, өхөөрдөм  хэвээрээ үүрд үлдэх боломжгүй юм.

Пиксар (Pixar) компанийн найруулагч Домме Ши (Domme Shi)–гийн бүтээл бөгөөд энэ киногоороо эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах харилцааг чухал гэдгийг харуулах зорилготой гэнэ. Домме Ши нь түүхэн дэх хамгийн богино хэмжээний киноны анхны эмэгтэй найруулагч юм.

Бао хүүхэлдэй нь зарим үзэгчдийг уйлуулна гэдэгт тэрээр итгэлтэй байгаа бөгөөд энэ жилийн 6-р сарын 15-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм.

Пиксар (Pixar) компанийн шинэ бүтээл "БАО" богино хэмжээний киноны трэйлерийг хүлээн аваарай.

 

 

 

 

#Movie #Cartoon