Twice хамтлаг “WHAT IS LOVE” дуугаараа өөрсдийн дээд амжилтаа шинэчиллээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-04-18

Кпоп ертөнцийн трэнд гэж нэрлэгдээд буй Twice хамтлаг саяхан шинэ уран бүтээлээрээ сонсогч фэнүүддээ бэлэг барьсан юм. Харин хамтлагийн шинэ дуу олон рекордыг шинэчлэн тогтоогоод зогсохгүй, өөрсдийн тогтоосон дээд амжилтаа эвдээд байна.

JYP энтертайнментаас 2015 онд “Sixteen” хэмээх уралдаант нэвтрүүлэг зохион байгуулж, 16 дадлагажигч оролцсоноос 7 гишүүнтэй хамтлаг байгуулахаар төлөвлөсөн юм. Нэвтрүүлэг дууссаны дараа 7 гишүүн шалгарч үлдсэн боловч тодорхой шалтгаанаар 2 гишүүн нэмэгдэж 9 гишүүнтэй охидын хамтлаг байгуулагдсан нь өнөөгийн TWICE юм. Хамтлаг гарч ирэхээс өмнө гишүүд аль хэдийнээ олонд танигдсан байсан тул асар их хүлээлт үүссэн аж. 

Хамтлагийн анхны цомог 120 мянган хувь борлогдож, анхны цомгоороо охидын хамтлагуудын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. 

Тэд хоёрхон жилийн дотор “Үндэсний охидын хамтлаг” гэх нэр хүндийн эзэд болж, Өмнөд Солонгосын нөлөө бүхий уран бүтээлчид болсон юм. 

Харин 2018 оныг хэрхэн TWICE-гүйгээр төсөөлөх билээ? Энэ сард тэд “What is love?” нэртэй уран бүтээлээ гаргасан бөгөөд дуу цацагдсан даруйдаа чартуудад тэргүүлж хоёрхон цагийн дотор Өмнөд Солонгосын нэр хүнд бүхий томоохон чартуудад нэгдүгээрт орж чаджээ. 

Twice өмнө нь “Likey” дуугаараа 6 өдрийн дотор 40 сая хандалт авч рекорд тогтоосон бол, ‘What is love?’ уран бүтээлээрээ 5 өдрийн дотор 40 сая хандалт авч өөрсдийн рекордоо шинэчилжээ. 

Дээд амжилт тогтоогоод буй тэдний шинэ уран бүтээлийг хүлээн авна уу. 

#Kpop #Twice #NewSong #WhatIsLove