ЗАХИДАЛ: “Би ЭЕШ-даа тэгж их бэлдчихээд 610 оноо авсандаа ичиж байна”


ССҮТөв | YOLO.MN
2018-04-17

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ жил дахиад л түүх давтагдах вий гэж айж байна

Би ЭЕШ-даа тэгж их бэлдчихээд 610 оноо авсандаа ичиж байна. Энэ жил дахиад алдаад хийчих вий гэхээс маш их айж бна. Би яах ёстой вэ?

Сайн байна уу? Би дунд суруулиа төгсөөд нэг жил болж байгаа сурагч л даа. Өнгөрсөн жил хими, биологийн шалгалт өгсөн юм. Химийн хичээлээ угаасаа сайн бэлдэхгүй л дээ. Харин биологоо бүр маш сайн бэлдээд “А.Ш.У.Ү.И.С”-ээс гаргасан биологийн тестийн номыг хүртэл ажилласан. Өмнө жилүүдийн бүх сурах бичгийг уншсан. Тэгээд биологоосоо айхгүй боллоо гэж бодоод шалгалтандаа ортол миний бүр огт мэдэхгүй зүйлүүд ороод ирсэн. Зарим нэг мэддэг сурах бичиг дээрээс уншсан зүйлүүдийг нь хийсэн боловч сүүлд нь хариугаа тулгаж үзтэл буруу байсан.

Би энэ жил дахиад энэ хоёр шалгалтыг өгнө. Бас л эдгээр хичээлүүдийг бэлдэж байгаа. Гэхдээ сурах бичиг дээрээс уншсан болгоныг буруу гэхээр би одоо яах ёстой вэ? Бүх сурах бичгүүд маань 2017 онд гарсан шинэчлэгдсэн сурах бичгүүд байдаг. Надтай хамт орсон юу ч мэддэггүй хүүхдүүд буудаад 670 аваад байхад би ингэж их бэлдчихээд 610 авсандаа ичиж байна. Энэ жил дахиад алдаад хийчих вий гэхээс маш их айж бна. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн хичээл зүтгэлээр мэрийж байгаа хүн л амжилтанд хүрдэг учраас санаагаа зовоох хэрэггүй

Хичээл зүтгэл чинь чиний давуу тал учраас үүн дээр зөв чиглүүлэг авахад чи алзахгүй.

Сайн байна уу? Бидэнд захиа илгээсэнд баярлалаа.

Хичээлээ хуулалгүй өөрийн хүчин чармайлтаар хийж  байгаа чинь тун үнэлүүштэй чанар юм. Хуулж байгаа хүүхдүүд тухайн үедээ чамаас илүү оноо авсан бол дараа дараагийн удаа ахиц гарахгүй. Харин өөрийн хичээл зүтгэлээр мэрийж байгаа хүн л амжилтанд хүрдэг учраас санаагаа зовоох хэрэггүй.  Тиймээс эхлээд биологийн багшаасаа чиглүүлэг авч шалгалтандаа бэлдээд үзээрэй. Магадгүй багшаасаа асууж, зөвлөгөө авахгүйгээс болоод өндөр оноо аваагүй байж болох юм.  Дан ганц сурах бичгээс ажиллах нь хангалтгүй байж магадгүй гэсэн үг. Хичээл зүтгэл чинь чиний давуу тал учраас үүн дээр зөв чиглүүлэг авахад чи алзахгүй.

Чамд амжилт хүсье. Бидэнтэй дахин холбогдоорой.smiley

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Ундрал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Advice #Exam