“Rampage” нээлтээ хийсэн даруйдаа “BOX OFFICE”–ийг тэргүүллээ


АНУ- ын алдарт жүжигчин Дуэйн Жонсон (Dwayne Johnson) –ны гол дүрийг бүтээсэн тулаант, шинжлэх ухааны, адал явдалт төрлийн кино "Rampage" нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо "Box Office"- ийг тэргүүллээ. АНУ- ын найруулагч Брэд Пейтон (Brad Peyton) найруулж, гол дүрд Дуэйн Жонсоноос гадна Жеффри Дийн Морган (Jeffrey Dean Morgan), Малин Акерман (Malin Akerman) нар тоглосон юм.

Диснэй (Disney) болон Марвэл (Marvel) кино компаний бүтээсэн "Avengers: Infinity War" киноны нээлтийг 5-р сарын 4-нд байсныг 4-р сарын 27-нд болгож наашлуулж зарласнаас хойш  5 хоногийн дараа “Rampage” киноны нээлтийг мөн 7 хоногоор наашлуулж, 4-р сарын 13-нд нээхээр болсон билээ. Ийнхүү хуваарийг өөрчилснөөр "Rampage" кинонд зах зээлийг эзлэх 14 хоног байгаа юм. 

Тиймдээ ч энэхүү кино нь нээлтээ хийсэн даруйдаа буюу 4-р сарын 15-ны байдлаар АНУ, Канадын зах зээлээс 34.5 сая ам.долларын орлого олсон байна. Харин 61 улс орнуудад нийтдээ 114.1сая ам.долларын ашиг олжээ. Дэлхий даяар 4101 кино театрт нээлтээ хийсэн ба Хятад улс  55 сая ам.долларын ашиг олсноороо тэргүүлж байгаа юм. "Rampage" кино бүтсэн зардал нь 120 сая ам.доллар билээ.

"Rampage" кинонд жүжигчин Дуэйн Жонсон нэгэн зожиг амьтан судлаачийн дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр хүмүүсээс зайгаа барьдаг хэдий ч төрсөн цагаас нь хойш асарсан Жорж хэмээх горилтой дотно. Гэвч нэгэн золгүй генетикийн туршилтын улмаас горилыг аварга том хэмжээтэй болгон хувиргана. Адилхан хувирсан хэсэг амьтад Хойд Америкийг хөндлөн гулд туулан, замдаа таарсан бүхнээ сүйтгэнэ. Жүжигчин Двэйн Жонсоны тоглосон "San Andreas" болон "Jumanji" кинонууд АНУ-аас бусад улсад сайн ашиг орлоготой байсан учир Варнэр Брос кино компани "Rampage" киног мөн адилхан үр дүн үзүүлнэ хэмээн найдаж байсан нь таамгаар болжээ.

#BoxOffice #Rampage