#MongolStudent: Дэлхийн аз жаргалтай улсуудын нэг НОРВЕГИД сурах боломж


Mongol Student | YOLO.MN
2018-04-12

Бид Mongol Student-ийн бэлтгэсэн аудио яриаг та бүхэндээ цувралаар хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаад та бүхэн хүн амьдрахад хамгийн таатай дэлхийн улсуудын тоонд зүй ёсоор багтдаг Норвеги улсад суралцаж, амьдардаг Б.Мичидмаагийн яриаг хүлээн авна уу. Сонирхуулахад тэрээр “Let Me Write” блогийг хөтөлдөг аж. 

Норвеги ч бас сургалтын төлбөргүй орнуудын нэг. Гэхдээ хүссэн хүн болгон явах боломж бий юу? Норвеги орон яагаад дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг газруудын нэг вэ? Тэндэхийн оюутан залуус юунд анхаарч, мэргэжлээ хэрхэн сонгодог вэ? Ажил хийх боломж байдаг уу? Монголоос сурахаар явахад танд тус болох мэдээлэл, мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө хэрхэн таниж мэдэх зэрэг олон сонирхолтой хариулт өгсөн юм. 

#MongolStudent #StudyAbroad #Norway