ЕБС төгсөгчдөд зориулсан үзэсгэлэн болно


Б.Хулан | YOLO.MN
2018-04-12

“Боловсролын супермаркет-2018” өдөрлөгийг ЕБС төгсөгчдөд зориулан Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд МАРГААШААС буюу дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт дотоод гадаадын их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд зэрэг 50 гаруй боловсролын байгууллага оролцох юм. 

Мөн “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх тухай”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох”, “Дотоод гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах”, “Монголд болон дэлхийд эрэлттэй 10 мэргэжил” зэрэг сонирхолтой сэдвүүдээр зөвлөмж, мэдээллийг хүргэнэ гэлээ. 

#ЕБС #Valedictorian #Exhibition