Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ гарлаа


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-11

Монгол улсын их, дээд сургуулиудад элсэх 2018 оны ЕБС-ийн төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын тов батлагдлаа.

ЭЕШ нь бүх шалгуулагчдын өгөх Монгол хэл-бичгийн шалгалтаар 06-р сарын 16-нд эхэлж, 06-р сарын 20-нд Химийн хичээлээр өндөрлөх аж.

Шалгалтын хуваарийг сурагчдад ачаалал багатайгаар буюу өдөрт хоёр хичээлийн шалгалт зохион байгуулагдахаар төлөвлөсөн байна. 

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

#ЭЕШ #Preparative method #Teenagers