ФОТО: Таныг алмайруулах 5 ШИНЭ РОБОТ


Э.Жавзмаа | YOLO.MN
2018-04-11

Техник, технологи хурдацтай хөгжиж роботууд ч мөн шинэ түвшинд хүрсээр байна. Одоо та бүхэнд танилцуулах эдгээр роботууд машин жолоодож, хол байгаа зүйлийг авчран, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд алхаж сурахад нь тусалж, таныг 4 гартай болгож ч чадна. Ингээд таныг алмайруулж чадах 5 шинэ роботыг танилцуулъя.

1. FEDOR (Федор )

Энэхүү робот нь дэвшилтэт андройд технологиор хийгдсэн бөгөөд хүнд зүйлийг өргөж, машин жолоодож, хүнтэй гар барьж ч чадна. Мөн хамгийн сонирхолтой нь гар буу ашиглаж онилсон байгаа бууддаг.

Энэ тухай  Оросын ерөнхий сайдын орлогч Dmitry Rogozin (Дмитри Рогозин)  энэ зэвсэг хэрэглэсэн зан үйл нь Fedor-ийн шийдвэр гаргах алгоритм, моторт ур чадварыг шалгах, сайжруулахад зориулагдсан хэмээн тайлбарлажээ.


2. TREXO (Трексо)

Трексо бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд алхаж сурахад нь зориулсан гайхалтай төхөөрөмж. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн хойд Америкийн тархины саажилттай, нугасны утас гэмтсэн болон бусад генетикийн төрлийн өвчтөй хүүхдүүдэд зориулан хоёр хөлтөй роботыг бүтээсэн нь энэ аж. Роботонд хүүхдийг алхаж сурахад туслах бүхий л зүйлийг цогцоор нь багтаажээ.


3. OCTOPUSGRIPPER (Октопусгриппер)

Энэ төхөөрөмж яг л наймаалж шиг харагдана. Наймаалжны тэмтрүүл мэт наалдамхай хэсгүүдтэй бөгөөд тэр хэсгийн тусламжтайгаар хол байгаа зүйлийг авах, буцааж тавих гээд хүний гар шиг бүхий л үйлдлүүдийг хийх боломжтой. Энэ нь аюулгүй бөгөөд найдвартай.


4. NAO (Нао)

Нао бол таны найз. Нүүр царай таних чадвартай бөгөөд түүнийхээ тусламжтайгаар эзнээ танина. Хамгийн сонирхолтой нь 8 хэлээр ярьдаг бөгөөд өөрөөсөө интернет сүлжээ буюу Wi Fi сүлжээ цацна. Хөдөлгөөн хийж, алхаж, үүрэг даалгаврыг тань гүйцэтгэнэ. Унаж бэртсэн ч өөрийгөө хамгаалах чадвартай. Ихэвчлэн гэрийн нөхцөлд тохиромжтой.


5. HONDA ASIMO (Хонда Асимо)

Энэхүү робот нь ажлын газар буюу оффист илүүтэй зохицно. Ийм роботтой байхад хүн төрөлхтөн ажилгүй болох магадлалтай. Хүмүүсийн нүүр царай таньж, олон хүн холхилдсон замаар хүмүүст зам тавьж өгч, чөлөөтөй хэсгээр явна. Орон зайг мэдрэх чадвартай.

Түүнчлэн ярих, харилцан яриа үүсгэж, уух зүйл бэлдэж хүмүүст хүргэж өгнө. Гайхалтай биш гэж үү.

#New #Robot