Н.Ариунболд: Чиний үе ирнэ гэдэгт чи итгэ


Сондор | YOLO.MN
2018-04-11

-  МӨРӨӨДӨЛД ХҮРЭХ ЗАМ -

 

Би, би гээд байвал чиний зам жим болно
Бид, бид гээд байвал жим чинь зам болно…

“Мөрөөдөлд хүрэх зам” өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр Тусгаар тогтнолын ордонд болсон билээ. Тус өдөрлөгт зочноор хүрэлцэн ирж хүүхэд залууст үнэтэй зөвлөгөө өгсөн олон эрхмийн яриаг бид цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Ингээд МУГЖ Н.Ариунболдын хүүхэд залууст хүргэсэн үнэтэй зөвлөгөөг хүргэж байна. 

Тэрээр “Мэргэжлээ сонгоход  сэтгэл тархи хоёроо нэг шугаман дээр аваачин сайн сонсох хэрэгтэй. Өөртөө урам өгөх зарчмын нэг үгтэй болоорой… Амьдралд нэг алхам ухрах үе байдаг ч хүчээ хуримтлуулаад урагш хоёр алхах үе гэж бас байдаг… Сайн юманд хүрэхийн тулд заримдаа золиос хэрэгтэй болдог. Одоо яана аа гэж өөрийгөө стрестүүлэхээс илүү мөрөөдөлд хүрэх алхамаа тайвнаар бага багаар төлөвлө…” гэх мэт агуулга бүхий яриаг хүргэсэн юм. Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн аваарай. 


Видеог: Э.Батзавъяа

#МөрөөдөлдХүрэхЗам #Speech #Celebrity #YoungGenerations