ФОТО: Энэ онд нээлтээ хийх Солонгосын олон ангит кинонууд


1. МИНИЙ ЭРХЭМ (Мy Mister)

2018 оны 3-р сарын 21-нээс гарч эхэлсэн энэхүү СОАК-ны гол дүрд Солонгосын охин тэнгэр хэмээгддэг IU буюу жинхэнэ нэр И Жиын (Lee Jieun), И Сон Гюн (Lee Sun-Kyun), ба И Жи А (Lee Ji Ah) зэрэг уран бүтээлчид тогложээ.


2. ХОСЛОЛ (Suits) 

2018 оны эхний хагаст буюу 4-р сард гарч эхлэх энэхүү СОАК-нд Choi Kyung Seo (Jang Dong Gun) бол Өмнөд Солонгосын шилдэг хуулийн фирмийн алдартай хуульч юм. Тэр сонирхол татахуйц дүр төрхтэй, олонд танигдсан нэгэн.

Хуулийн фирмд нь дадлагажигч хуульч Go Yeon Woo (Park Hyung Sik) шинээр ажилд ордог. Go Yeon Woo маш сайн ой санамжтай нэгэн. Ингээд үйл явдал цааш үргэлжилнэ. Бидний сайн мэдэх “Хүчтэй эмэгтэй Ду Бун Сүн” , “Хөлөг Баатрууд” зэрэг кинонуудад  гол дүрийг бүтээсэн жүжигчин Паг Хён Шиг (Park Hyung-Sik) болон Чан Тун Гон (Jang Dong-Gun) нар гол дүрийг бүтээх нь ээ.


3. РАДИО ДАХЬ ДУРЛАЛ (Radia Romance)

2018 оны 1-р сарын 29-нээс гарч эхэлсэн бөгөөд Song Geu Rim (Kim So Hyun) бол радио нэвтрүүлгийн зохиолч юм. Түүний ээж нь хараагүй бөгөөд бага байхдаа ээжтэйгээ байнга радио сонсдог байсан нь түүнийг радио нэвтрүүлгийн зохиолч болгоход хүргэжээ.

Гэхдээ тэр тийм ч авъяаслаг нэгэн биш. Түүний ажилладаг радио хөтөлбөр цуцлагдахад шилдэг жүжигчин Ji Soo Ho (Yoon Doo Joon)-тэй хамтран амжилтанд хүрэх болно. Гол дүрд “Сүнстэй Тулалдагч”, “Багны Эзэн”зэрэг бидний сайн мэдэх кинонуудад гол дүрийг бүтээсэн жүжигчин Ким Сү Хён (Kim So-Hyun) болон Юн Дү жүн (Yoon Doo-Joon) гол дүрийг бүтээх нь ээ.


4. ХАМТДАА АМЬДРАХ УУ? (Shall We Live Together)

2018 оны 3-р сарын 10-наас гарч эхэлсэн ба үйл явдал нь Park Yoo Na (Han Ji Hye) нь Aнагаах Ухааны сургуульд суралцаж төгссөн. Тэрээр аавынхаа төлөө эмч болохын тулд шаргуу ажилладаг. Түүний аав нь 4 хүүхдээ ганцаараа өсгөсөн ба Park Yoo Na хүнтэй үерхэх бодолгүй нэгэн.

Аав нь гэнэт өөрсдийн байшинтай болохуйц баян эмэгтэйтэй гэрлэснээр тэдний амьдрал өөрчлөгдөнө. Jung Eun Tae (Lee Sang Woo) нь бас эмч мэргэжилтэй. Тэр гадаадад эмнэлгийг үйл ажиллагааг сайн дураараа явуулдаг, гэрлэх сонирхолгүй нэгэн. Түүний аав нь ажилаа илүүд тавихыг үздэг.

Тэр аавтайгаа адилхан бодолтой гэдэгт итгэсээр ирсэн. Гэвч Солонгост буцаж ирснээр нь Park Yoo Na (Han Ji Hye)-тай танилцаж үйл явдал сонирхолтойгоор үргэлжилнэ. Гол дүрд  “Жаргалтай Гэр Бүл”, “Миний Ээж” зэрэг кинонуудад гол дүрийг бүтээсэн жүжигчин И Санү (Lee Sang-Woo) болон  Хан Жихё (Han Ji Hye) нар гол дүрийг бүтээх нь ээ.


5. НУУЦЛАГ ХАТАН ХААН 2 (Queen Of Mystery 2)

2018 оны 2-р сарын 28-наас эхэлсэн ба үйл явдал нь Yoo Seol-Ok (Choi Gang-Hee), Ha Wan-Seung (Kwon Sang-Woo) болон түүний багийнхантай нартай нууц хэргийг шийдвэрлэхийн тулд хамтран ажилладаг. Эхний бүлэг нь 2017 онд гарсан нь хүмүүсийн сайшаалыг ихээхэн хүртсэн. Гол дүрд  Гвон Санү (Kwon Sang-Woo), Чви Ган Хэ (Choi Gang-Hee) болон И Да Хэ (Lee Da-Hee) нар тогложээ.


6. МИНИЙ АНХНЫ ХАЙР (Му First Love)

2018 оны 1-р сарын 8-наас гарч эхэлсэн бөгөөд Kang Shin Woo (Lee Jung Shin) бол математикийн багш. Тэр сүүлийн 10 жилийн турш анхны хайр болох Han Ji Soo (Lee Yeol Eum)-тэй хамт амьдарсан. Гэнэт ослын улмаас ахлах сургуулийн сурагч байсан өнгөрсөн үе рүүгээ буцдаг. Тэнд сурагч үеийн өөртэйгөө буюу Seo Ji Hoon тэй уулздаг. Kang Shin Woo нь залуу Kang Shin Woo-ний хайрыг батлахын тулд тэмцэж эхэлнэ. Гол дүрд И Жон Шин (Lee Jung-Shin), Со Жи Хүн (Seo Ji-Hoon) болон И Ё Рим (Lee Yeol-Eum) нар тогложээ.


7. ДӨРВӨН ЗАЛУУ (Four Men)

2018 оны 2-р хагаст гарч эхлэх бөгөөд нэгэн эмэгтэй мөрдөгч хайртай хүнээ алдсан тухай гарах ба ихэр залуустай тааралдсанаар нууцлаг хэргүүдэд оролцох болно. Гол дүрд “Муу Залуус” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Паг Хэй Жин (Park Hae-Jin) болон Кван Ши Ян (Kwak Si-Yang), Им Жи На (Im Jin-A) нар тогложээ.


8. БҮРХЭГ (Misty)

2018 оны 2-р сарын 2-ноос гарч эхэлсэн ба гол дүрд Go Hey Ran (Kim Nam Joo) бол оргил цагийн мэдээний хөтөлбөрийн алдартай нэвтрүүлэгч эмэгтэй. Ажил дээрээ маш шаргуу ажилладаг нэгэн. Нэг өдөр тэр хүн амины хэргийн сэжигтэн болдог.

Түүний нөхөр Kang Tae Wook (Ji Jin Hee) прокурор бөгөөд олон нийтийг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэдний гэрлэлт нь тогтворгүй болж эхэлнэ. Нөхөр нь эхнэрээ өмгөөлөхөөр шийдэх ба эцэст нь тэд эргэн нийлдэг. Гол дүрд Им Жи На (Kim Nam-Joo) болон  Чи Жин Хэ (Ji Jin-Hee) нар тогложээ.


9. ТА НАР Ч БАС ХҮН ГЭЖ ҮҮ? (Are You Human Too?)

2018 оны эхний хагаст буюу 4-р сард гарч эхлэх ба үйл явдал нь Nam Shin (Seo Kang Joon) бол томоохон компанитай гэр бүлийн ганц хүү юм. Гэнэтийн ослын дараа комонд орно.

Түүний ээж Oh Ro Ra (Kim Sung Ryoung) тархи шинжлэл хиймэл оюун ухааны салбарын захирал бөгөөд хүү Nam Shin тэйгээ яг адилхан 3-р Nam Shin гэх робот бүтээнэ. Тэр 3-р Nam Shin эзнийгээ орлох ба So Bong (Kong Seung Yeon) гэх бие хамгаалагчтай болдог. Гол дүрд Со Ган Жүн (Seo Kang-Joon) болон Кун Син Ён (Kong Seung-Yeon) нар тогложээ.


10. БУХИМДАЛ (Cross)

2018 оны 1-р сарын 29-ноос гарч эхэлсэн ба үйл явдал нь Kang In Kyu-ны аав 13 жилийн өмнө амиа алдсан. Эцгийнхээ алуурчдаас өшөө авахыг хүснэ.  Алуурчин нь шоронд байгааг мэдээд эмч болдог. Тэгээд шоронгийн эмнэлэгт сайн дураараа ажиллах болно.

Гол дүрд “Дурсамж 1988” зэрэг кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Ку Гён Пю (Ko Gyung-Pyo), Чу Жэ Хён (Cho Jae-Hyun) болон Хо Сон Тэ (Heo Sung-Tae) нар тогложээ.


11. БУЦАЖ ИРСЭН НЬ (Return)

2018 оны 1-р сарын 17-ноос гарч эхэлсэн энэхүү киноны үйл явдал нь Choi Ja Hye бол хуульч. Dokgo Young бол ширүүн мөрдөгч. Тэд аллагын хэрэг дээр хамтран ажилладаг. Сэжигтнүүд нь хүүхдүүд байдаг. Ингээд үйл явдал цааш үргэлжилнэ. Гол дүрд  Со Ган Жүн (Ko Hyun-Jung), И Жинүг (Lee Jin-Wook) болон Шин Сонуг (Shin Sung-Rok) тогложээ.


12. ТЭР ЗАЛУУ (That Man Oh Soo)

2018 оны 3-р сараас гарч эхэлсэн ба үйл явдал нь Oh Soo (Lee Jong Hyun) бол 20-н настай. IT-н чиглэлд ирээдүйтэй инженер. Хувийн кафетэй бас бариста.

Seo Yoo Ri (Kim So Eun) цагдаагийн ажилтан бөгөөд гайхалтай нэгэн. Оh Soo нь Yoo Riд дурлана. Ингэд үйл явдал сонирхолтой өрнөнө. Гол дүрд  И Жун Ён (Lee Jong-Hyun), Кан Тэ Ү (Kang Tae-Oh) болон Ким Су Ин (Kim So-Eun) нар тогложээ.


13. САЙН ШУЛАМ (Good Witch)

2018 оны 3-р сараас гарч эхэлсэн  бөгөөд үйл явдал нь Cha Sun Hee (Lee Da Hee) нь Bong Cheon Dae (Bae Soo Bin) тай гэрлэсэн жирийн л гэрийн эзэгтэй. Нөхөр нь одоогоор ажилгүй.

Sun Hee ихэр эгчтэй Cha Da Hee (Lee Da Hee) нь онгоцны үйлчлэгч. Тэд ихрүүд ч зан араншин нь эсрэг тэсрэг. Sun Hee эгчийнхээ оронд онгоцны үйлчлэгч хийхээс өөр аргагүй шаардлагатай болдог. Гол дүрд И Да Хэ (Lee Da-Hae) болон Ю Со Ён (Ryu Soo-Young)  тогложээ.


14. ЭЭЖ (Mother)

2018 оны 1-р сарын 24-ноос гарч эхэлсэн ба үйл явдал нь Hey Na (Heo Yoo) гэдэг охин Ja Young (Ko Sung Hee) гэх ээжийнхээ хүчирхийлэлд байдаг. Тэр сайнгүй байдалтай байдаг ч бусад хүмүүст хэлэхдээ би зүгээрээ сайн байгаа гэдэг.

Soo Jin (Lee Bo Young) бол Hey Na-н бага сургуульд түр зуур багшаар ажилладаг бөгөөд сүүлд нь нөхцөл байдлыг ойлгон түүний ээж болох болно. Гол дүрд И Бу Ён  (Lee Bo-Young ), болон И Хэ Ён (Lee Hye-Young) нар тогложээ.


15. НОЁН НАРНЫ ТУЯА (Mr.Sunshine)

2018 оны 7-р сараас гарч эхлэх бөгөөд үйл явдал нь 1871 оны Жусоны үед үйл явдал өрнөх болно. Гол дүрд И Бён Он (Lee Byung-Hun), Ким Тэ Ри (Kim Tae-Ri), Ю Ён Сог (Yoo Yeon-Seok) болон Пё Ню Хан (Byun Yo-Han) нар тогложээ.

#Korea #Drama #2018