Apple час улаан iPhone 8 танилцууллаа


А.Ихсанаа | YOLO.MN
2018-04-10


Apple компани ХДХВ/ДОХ-ын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд RED цувралын iPhone 8 болон iPhone 8 Plus загваруудаа танилцууллаа. Энэ удаад компани нүүрэн хэсгийг нь хараар үйлдвэрлэсэн бөгөөд борлуулалтын орлогын тодорхой хувийг ХДХВ/ДОХ-ын эсрэг олон улсын санд хандивлах юм.

Гадна өнгө болон борлуулалтын орлогын тодорхой хэсэг нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулагдахаас бусдаар энэ утсанд өөр ямар нэгэн шинэ зүйл байхгүй. Улаан iPhone 8 загварын хувьд 64GB хувилбар нь 699 ам. долларын үнэтэй худалдаанд гарах бөгөөд 256GB хувилбар бас бий.

Өнөөдрөөс эхлэн урьдчилсан захиалга авч, Баасан гараг гэхэд Apple-ийн дэлгүүрүүд дээр борлуулж эхлэх аж. Харин iPhone X загварын хэрэглэгчдэд зориулж компани улаан өнгийн арьсан хавтсан гэр гаргажээ.

iPhone X улаан өнгийн арьсан хавтсан гэр


2006 оноос хойш Apple компани тусгай загварын iPod, iPhone болон бусад төрлийн туслах бүтээгдэхүүнийг борлуулж нийт 160 сая ам. долларыг ХДХВ/ДОХ-ын эсрэг олон улсын санд хандивласан байна.

#Apple #Iphone