Тэд Олон улсын Нисэх Загварчдын тэмцээнд АВАРГА болжээ


Үжин | YOLO.MN
2016-05-12

Өөрийн гараар жижиг нисэх онгоц бүтээн түүнийгээ амжилттай хөөргөж, бүр бусдын бүтээлтэй өрсөлдүүлнэ гэдэг гайхалтай.

ОХУ-ын Буриад улсад тавдугаар сарын 7-9-ний хооронд болсон Олон Улсын Нисэх загварчдын тэмцээнд Өсвөрийн Зохион бүтээгчдийн Лаборатари ахлах сургуулийн сурагчид амжилттай оролцоод ирлээ. yes Тус тэмцээнийг ОХУ-ын Нисэх Загварын Спорт үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж Алс Дорнодын Нисэх Загварын Спортын холбооноос зохион байгуулжээ.
 

Нисэх загварын багш О.ЭНХБААТАР насанд хүрэгчдийн F4B төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ,
Өсвөрийн загварчдын F1H төрөлд 10а ангийн сурагч Г.БИЛЭГТ аварга болж АЛТАН МЕДАЛЬ,
Өсвөрийн загварчдын F4B төрөлд 9б ангийн сурагч Б.НАРАНБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ авч 10е ангийн сурагч Н.МЯНГАНБААТАР ОУ-ын анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. Энэхүү тэмцээний шилжин явах цомыг Монгол улсын баг тамирчид ийнхүү авч ирлээ.

Тэмцээнд оролцсон, багш сурагчдадаа баяр хүргэн амжилт хүсье. wink

Өсвөрийн Зохион бүтээгч Лаборатори ахлах сургуулийн сурагчдын тайлант үзэсгэлэнгийн ФОТО мэдээллийг үзэх бол ЭНД дарна уу.

#DIY #teenagers #freetime