“The Wasabies” хамтлагийн АНХНЫ УРАН БҮТЭЭЛ мэндэллээ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-06

“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasabies” хамтлаг анхны уран бүтээл болох “Girls Generation” дуугаа 2018.04.05-ны өдөр нийтийн хүртээл болголоо. 

“Оддын академи”-ийн байранд 9 долоо хоногийн турш хамтдаа хичээллэж, суралцаж, хөдөлмөрлөсний үр дүнд тунан үлдсэн Ө.Ангелина, Э.Анужин, Э.Буяндулам, Д.Энхгэрэл, Э.Аминхүслэн нарын таван гишүүн хамтлагийг бүрдүүлж байна.

“The Wasabies” хамтлагийн анхны уран бүтээл болох “Girls Generation” дууны үг, аяыг шоуны шүүгч, продюсер Б.Наранзун зохиож, дууны багшаар Наки ажиллаж, клипыг .V. студи бүтээж, үүрэн холбооны G-Mobile ивээн тэтгэн ажилласан байна. 

Клип, дууны хувьд эрч хүчтэй, өнгөлөг залуу насыг харуулсан аястай байна. Хамтлагийн шинэ уран бүтээлийг хүлээн авч сонсоорой.







#TheWasabies #New #Song