ЭЕШ-ын БҮРТГЭЛ энэ сарын 16-нд ДУУСНА


Сондор | YOLO.MN
2018-04-03

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өдөр орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дуусах юм. Бүгртгэл дуусахад хоёр долоо хоногийн хугацаа үлдэж байна.

“Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил 42 мянга орчим сурагч төгсөнө. Тэдгээрээс тодорхой хувь нь гадаадад суралцах, ажиллахаар явна. Зарим нь шууд хөдөлмөрийн зах зээл рүү шилжинэ.

Тэгэхээр өмнөх оны төгсөгчидтэй нийт 44 мянга орчим хүүхэд ЭЕШ-д орох тооцоотой байна” хэмээн боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн М.Болдсайхан мэдээлсэн билээ.

#ЭЕШ #Preparative method #Teenagers