THE MONGOLZ Австрали зорих эрхтэй боллоо


Сондор | YOLO.MN
2018-03-30

Азид хүрээгээ тэлсэн "ESL Proleague" Ази болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ The MongolZ баг авч чадлаа.

Хятадын бүсийн сонгон шалгаруулалт нэрийн дор зохион байгуулагдсан урьдчилсан шатанд Солонгосын MVP.PK, Монголын The MongolZ багууд 2 дараалан ялалт байгуулсан учир цааш өрсөлдөхөөр шалгарч үлдэв. 

The MongolZ багийн хувьд 23 дараалсан хар цувралынхаа дараачаар бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулсан байгаа. Дөрөвдүгээр сарын 20-22-нд Австралийн Сидней хотод Ази болон далайн орнуудын шилдэг багуудтай өрсөлдөнө. Тус тэмцээнд тэргүүлж чадвал ESL Proleague-ын эцсийн шатанд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авах юм.

Багийн бүрэлдэхүүн:
MaaRaa
ncl
Tsogoo
Temka4wow
hang4u

#The Mongolz #Australian