Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид Берлинийг зорилоо


Сондор | YOLO.MN
2018-03-27

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор жил бүр ХБНГУ Берлин хотноо зохион явагддаг “Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцохоор  Монгол улсын өсвөрийн шигшээ баг тамирчид өнөө өглөө эх орноосоо мордлоо. 

Манай багийн хувьд “Eastern Cup” тэмцээнд  хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд эхний жил гурван баг оролцож 2 мөнгө нэг хүрэл медалтай эх орондоо хүрэлцэн ирж байсан юм. Тэгвэл энэ жилийн хувьд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны шигшээ баг, Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны шигшээ баг Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны нэгдүгээр шигшээ баг Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ баг, О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны шигшээ баг, Б.Саранцэцэг, М.Гэрэлт-од, Д.Тунгалаг дасгалжуулагчтай эмэгтэй U14, U15 насны тус тус өсвөрийн долоон баг ХБНГУ-н Берлин хотыг зориж байгаа юм.  

Тэмцээн 3-р сарын 29-өөс  4-р сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилэх бөгөөд эхний өдөр  манай U15 насны эмэгтэй баг шигшээ багийн тоглолтоор тэмцээн эхлэх юм. 






#Teenagers #Basketball #Berlin