ЮНЕСКО-гоос “МИНИЙ ХИЙХИЙГ ХҮСЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ” эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа


Япон улсын “Goi Peace” cан нь ЮНЕСКО-той хамтран олон улсын эссэ бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Миний хийхийг хүсч буй өөрчлөлт” сэдвийн хүрээнд энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Эссэ бичлэгийн уралдааны гол зорилго нь хүүхэд залуучуудын хүсэл, мөрөөдөл, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаачилгуудаас суралцан дэлхий дахинд энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхийн төлөө хамтдаа өөрчлөлтийг бүтээхэд орших аж.

Сургууль, ажлын байр, орон нутаг, улс орон эсвэл дэлхий ертөнцийг илүү сайхан болгоход таны хамгийн ихээр өөрчлөхийг хүсч буй зүйл юу вэ? Та энэ өөрчлөлтийг яаж хийх вэ? Өөрийн тодорхой санааг эссэгээрээ дамжуулан хуваалцана уу.

1. Уралдааны насны ангилал:

a) Хүүхэд (14 нас хүртэл) 
b) Залуучууд (15-25 насны) 
2018 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 25 нас хүрээгүй залуучуудыг оролцуулна.

2. Эссэгээ англи, франц, испани, герман хэлнээс сонгож 700 үгтэй эсвэл япон хэлээр 1600 тэмдэгтэд багтаана.
3. Эссэг цахимаар хаягаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор илгээнэ үү.

4. Эссэний нүүр хуудсанд дараах мэдээллийг заавал оруулна. Үүнд:

1. Ангилал (хүүхэд ба залуучууд) 
2. Эссэний гарчиг
3. Овог, нэр 
4. Холбогдох хаяг 
5. Утас
6. Цахим шуудан 
7. Улсын нэр 
8. Нас
9. Хүйс
10. Сургуулийн нэр (суралцаж буй бол)
11. Үгийн тоо

Сургуулийн багш, захирлууд ангийнхаа хүүхдийн бичсэн эссэг нэгтгэн явуулах боломжтой. Дээр дурьдсан жагсаалтын дагуу мэдээллээ бүрэн зөв бөглөөгүй материалыг хүлээж авахгүй. Эссэ нь дан ганц нэг хүний бүтээл байна. Хуулбарласан эссэг хасна.

5. Шагналын сан 

Тэргүүн байр 1 оролцогч: Өргөмжлөл, 100,000 иен (2018 оны 2 дугаар сарын байдлаар 900 ам.доллар), бэлэг дурсгал (Япон улсад зохион байгуулагдах шагнал гардуулах ёслолд оролцох замын зардал)
Дэд байр 2 оролцогч: Өргөмжлөл, 50,000 иен шагнал (2018 оны 2 дугаар сарын байдлаар 450 ам.доллар), бэлэг дурсгал
Гутгаар байр 5 оролцогч: Өргөмжлөл, бэлэг дурсгал
Тусгай байр 25 оролцогч: Өргөмжлөл, бэлэг дурсгал

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

Дэлгэрэнгүй мэдээллийг сайт болон 70105652 утаснаас аваарай.

#Unesco #Essay #Race