Монголын хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн болно


"Mongolian Cheerleading Association" буюу Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооноос Монголын хамгийн анхны хөгжөөн дэмжигчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 4-р сарын 14-15-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Тэмцээний зорилго нь Монгол Улсад хөгжөөн дэмжигчдийн спортыг эрчимтэй хөгжүүлэх замаар монгол хүний авьяас, ур чадварыг нээн илрүүлж, багаар ажиллах чадвар, эв нэгдлийг эрхэмлэн энэхүү спортоор олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамд өрсөлдөж, амжилт гаргах өндөр зэрэглэлийн тамирчдыг тасралтгүй бэлтгэх, хөгжөөн дэмжигчдийн спортоор эх орноо дэлхий дахинд сурталчилахад МХДТХ-ны эрхэм зорилго оршино.

Насны ангилал: 

• Цэцэрлэг 3-6 нас
• Бага анги 6-10 нас
• Дунд анги 11-15 нас
• Ахлах анги 16-18 нас
• Оюутан нас 18-25 нас
• Насанд хүрэгчид 22-с дээш нас /Албан байгууллага/
• Ахмад 50-с дээш нас

Багийн бүтэц: 8-16 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Бүжгийн төрөл: 

• Pom буюу цацагтай бүжиг
• Hip hop бүжиг
• Open буюу чөлөөт бүжиг /Үүнд: Монгол бүжиг, жазз, латин америк, гимнастик гэх мэт/

Бүжгийн хугацаа: 

• Доод хугацаа: 1 минут 45 секунд
• Дээд хугацаа: 2 минут 30 секунд

Дэлгэрэнгүй мэдээллийг 99884713, 88719291 дугаараас болон доорх мэдээллээс авах боломжтой юм байна.

#Mongolian Cheerleading Association #Competition