Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-23

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 03-р сарын 24, 25-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно.

-ҮЙЛ ЯВДАЛ-

Цэцээ гүний алхалт

Хэзээ: 03-р сарын 25-нд 08:00 цагаас
Хаана: Сүхбаатарын талбайгаас Цэцээ гүн оргил руу
Дэлгэрэнгүй: Энэхүү алхалтаар Богд уулын ноён оргил ЦЭЦЭЭ ГҮНИЙГ зорих болно.
Та бүхэн "АЯЛАЛД НЭГДЭГСЭД" клубт нэгдэн нэг өдрийг ЭРҮҮЛ АГААРТ алхаж, хөгжөөнт тоглоом тоглон, өөрсдийн хийж ирсэн хоолоо хамтдаа идэж мартагдахааргүй өнгөрөөгөөрэй.
Тасалбар: 10000₮


Манга зургийн сургалт

Хэзээ: 03-р сарын 25-нд 16:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: "Циферблат Улаанбаатар" Манга зурж сурахыг хүсдэг хүн бүрт зориулж бүтэн сайн өдөр бүр "Манга зургийн сургалт" нээлээ! Та харандаа болон балруул, зургийн дэвтэртэй ирэхэд л хангалттай. Хичээлийг "МОСТ" манга сэтгүүлийн зураач анхан шатнаас эхлэн заах болноо. Хүрэлцэн ирж зургийн ертөнцөөр аялаарай.
Тасалбар: 10000₮


"Эх дэлхийн цаг – 2018"

Хэзээ: 03-р сарын 24-нд 19:00 цагаас
Хаана: Сүхбаатарын талбайд
Дэлгэрэнгүй: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Эх дэлхийн цаг" хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

2010 оны гуравдугаар сарын 26-нд зөвхөн Улаанбаатар хотод "Эх дэлхийн цаг" анх удаа цохилж эхэлсэн бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зохион байгуулж 4000 орчим хүн оролцсон.

Энэ жилийн арга хэмжээ 3 дугаар сарын 24-ний Бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул иргэн та бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байна.


Бараг л Пикник!

Хэзээ: 03-р сарын 24-нд 19:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Циферблатад та бүхний хайртай нэгэн эвэнт эргэн ирлээ!
Дулаан наашилж хавар болж байгааг тэмдэглэн энэхүү сонирхолтой, дулаан бас  "хөөрхөн" эвэнт-үдшийг та нартаа зориулж байна.

Тэгэхээр, өмнө ирж байгаагүй, энэхүү арга хэмжээний талаар анх удаа сонсож буй хүмүүст:
Эвэнтийн гол утга санаа нь та гэртээ байгаа юм шиг л байна. Дресс кодтой, тэр нь унтлагын хувцас, гэрийн шаахай (бидний хэлж заншсанаар таавчик). Ингээд тултал нь гэрийн горим дээрээ тавьж байгаад хамаг стрессээ тайлталаа хөгжилдөх болно. Хөтөлбөрт багтсан зарим нэг сонирхолтой зүйлсээс дурдвал (зарим нэг гэснийг анхаараарай, олон нууц зүйл бий)

- Speed Networking буюу харилцан танилцаж сонирхолтой түүхүүдээсээ хуваалцана (ой дунд галын түүдэгт хөөсөн  чихэр шарж идэнгээ ярилцах ямархан гоё байдаг билээ, хамтдаа оролдож үзэцгээе)
- Хачирхалтай кино үзнэ, түүнийхээ тухай ярилцаж ч болох юм
- Mафи, даалуу, хөзөр, bang, uno, spyfall гээд бүх нийтийг хамарсан хөгжилтэй тоглоомууд тоглоно
- Бургер, сендвич идэж, ундаа ууна (хөөрүүлсэн сүү ч ууж болно)
гэх мэтчилэн олон хөөрхөн зүйлс хамтдаа хийж нэг нэгнээ илүү сайн таниж мэдэх болно.


I-Movie Day

Хэзээ: 03-р сарын 24-нд 15:00 цагаас
Хаана: Рояаль ОУ-ын дээд сургууль
Дэлгэрэнгүй:
15:00 – 15:00 Бүртгэл
15:30 – 16:10 Inspirational Interview: Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан /Залуу лидерүүдийн амжилт ололт, алдаа оноо, бодит туршлага, амьд харилцаа болон илүү үр дүнтэй мэдлэг мэдээлэл/
16:20 – 19:20 Inspirational Movie: Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулангийн амьдралд өөрчлөлт авчирсан кино үзэх
19:30 – 20:30 Idea: Залуус өөрсдийн үзэл бодлоо солилцох, судалгаанд оролцох, дараагийн I MOVE DAY өдөрлөгөөр хэнтэй уулзахыг хүсч байгаа талаарх хүсэлт авах.
Тасалбар: 7000₮, Хосын тасалбар: 10000₮


-КИНО-

Black panther


Африкийн алс гүнд орших өндөр технологи хадгалсан Ваканда улсын хаан нас барснаар эхэлнэ. Түүний хүү Т'Чала өөрийн зүй ёсны хаан ширээг авахаар буцаж ирнэ. Хоёр тал хуйвалдаж Вакандаг сөнөөх гэж байх үед ‘Black Panther’ нэрээр алдаршсан баатар C.I.A-ийн төлөөлөгч Эверет К.Росс, Дора Милажегийн гишүүдтэй хамтран Вакандаг дайнд ялагдахаас хамгаалж үйл явдал үргэлжилнэ.


Pacific rim uprising


Стакер Пентекостын хүү Жэйк Пентекост болон Мако Мори нар нэгдэн шинэ үеийн Жэгер жолоодогчдыг удирдан хувьсаж хүчирхэг болсон Кайжү мангасуудтай тулалдана.


Tomb Raider


Адал явдал эрэлхийлэгч судлаач эцэг нь ор сураггүй алга болно. Лара Крофт охин өсч том болоод эцгийнхээ мөрөөр явсаар нэгэн арал дээр очно.


Black Rain


Солонгос Улс руу гэр бүлээ тэжээх гэж мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүнийг ажилд авахыг санал болгоно. Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай байснаар Чингүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ. Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно. Чингүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна.


Амьдрал МУСК


Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавтайгаа хоёулхнаа өссөн Хулан охин бага залуу насандаа юугаар ч дутаагүй, эрх танхил дур зоргоороо амьдарсан нэгэн. Ухаан орсон цагаасаа л ээжийгээ бурхан болсон гэж бодож явсан түүнд эд хөрөнгө тансаг сайхан амьдралаас илүүтэйгээр ээжийн хайр үгүйлэгддэг байсан. Гэвч хайртай хүү нь ор сураггүй ойд төөрч алга болсон тэр л өдөр хүссэн бүгдээ авч амьдралд хайхрамжгүй ханддаг байсан Хулан бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ. Нэгэнт алдаж орхисон амьдралаа эргүүлэн барьж авахаар шийдэн Хулан бүсгүй үсээ тайран дээл өмсөөд сунаж мөргөж хаа нэгтэйг зорино. Тэр хайсан зүйлээ олж авах болов уу?


Маш нууц 2: Байтог богд


Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулав. 1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалын маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа. Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчийн өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна. Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ. Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав. "Мартаж болохгүй Түүх"


Сармагчны хаан 3


Тансан лам, болон түүний шавь нар зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг улсад саатаад цаашид зам хөөх арга үгүй мухардана. Бичин багш хүүхнүүдийн урхинаас хэрхэн гарах бол?


Солиот эх  МУСК


1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.

 

 

 

#Weekend #Event