BIGBANG хамтлагийн шинэ дуу Өмнөд Солонгосын БҮХ ЧАРТАД тэргүүлж байна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-03-16

2015 онд #MADE цомгоо гаргаж, ашиг орлогоороо Maroon 5 хамтлагийн дээр бичигдсэн BIGBANG хамтлаг шинэ дуугаараа сонсогч фэнүүддээ бэлэг бариад удаагүй байгаа билээ.

Хамтлагийн Сынригээс бусад гишүүд цэрэгт явсан бөгөөд хамтлаг 2-3 жилийн завсарлага авч байгаа аж. Топ, Жиди, Тэяан, Дэсон нар 2019 ондоо багтаж цэргээс халагдах бол Сынригийн хувьд энэ жил цэрэгт явбал 2020 онд цэргээс халагдах аж. Тэдний шинэ уран бүтээл болох \Flower Road\-ийн үг аян дээр Жиди, Топ нар ажилласан бөгөөд энэхүү дуу нь 2015 оны #MADE цомогт нь багтах ёстой байсан гэнэ шүү.

Хамтлагийн энэхүү уран бүтээл нь Өмнөд Солонгосын томоохон чартууд болох Melon, Bugs, Mnet, Naver-т гарсан даруйдаа тэргүүлж, 25 орны iTunes чартад нэгдүгээрт бичигджээ. Мөн Хятадын QQ music-ээс 10 минутын дотор 100,000 хүн сонсчээ.

"Flower Road" дууны үгийг Bigbang-ийг шимтэн сонсдог фэнүүддээ зориулсан бөгөөд эхний бадагт "Энэ бол бидний төгсгөл биш ээ, цэцэг дэлгэрэх цагаар дахин уулзана гэдэгт итгээрэй" хэмээх мөрүүд байдаг аж.

BIGBANG хамтлаг энэ дуугаараа Өмнөд Солонгосын бүх чартад тэргүүлсэн бөгөөд үүнийг 'perfect all-kill' гэж нэрлэдэг аж.

#BigBang #Korea #Chart #Lead #Song