МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР: Эрчүүдээ яаж БАЯРЛУУЛАХ ВЭ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-16

Энэ долоо хоногийн Ням гараг болох 03-р сарын 18-нд “Монгол цэргийн өдөр” тохиож байна.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ. Харин 2003 оноос “Зэвсэгт хүчний өдөр” гэж нэрлэх болсон байна.

Энэ нэршлийг удахгүй Батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх болсон байна.

Энэхүү баатарлаг үйлст эх орончдийн баярын өдрөөр аав, ах, өвөө, найз хөвгүүн, залуус, эрэгтэй найзууд, ангийнхнаа хэрхэн баярлуулахаа хараахан шийдэж чадаагүй байгаа бол YOLO.mn “шипи” өгч бэлэгний санаануудыг хүргэж байна.

ҮНЭРТЭН

Үнэртэн бол хамгийн сайхан бэлгийн НЭГЭЭР шалгарч чадах бэлгүүдийн нэг билээ. Яагаад гэвэл та эргэн тойрноосоо сайхан үнэртнийг үнэртэхийг мэдээж л хүсдэг байж таараа. Харин сонгохдоо ямар төрлийн үнэртэйг нь хэрэглэдэг вэ гэдгийг сайн бодоод шийдвэрээ гаргаарай.

ЗАНГИА

Эрэгтэй хүн бүрд зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг бол зангиа. Эрчүүд зангиа зүүх ямар нэг шаардлага гарч л таарна. Тиймээс царай төрх, өөрт нь таалагдах загварын зангианаас сонгоорой.

НОМ

Одоогийн энэ цаг үе хүртэлх агуу түүхийг бүтээсэн эрэлхэг баатруудын түүхийг уран үгсээр хэлхэн бүтээсэн түүхэн ном бэлэглэхийг зөвлөж байна. Таны бэлэглэсэн номыг уншаад эх орончид, баатруудаараа бахархан омогших сэтгэл төрөх нь гарцаагүй гэдэгт итгэж байна.

КИНОНЫ ТАСАЛБАР

Кинотеатруудад үзэгчдийг байлдан дагуулж буй “Маш нууц 2: Байтаг богд” киног хамтдаа үзэхийг уриарай.

Киноны үйл явдал: Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулав. 1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалийн маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа.

Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчийн өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна. Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ.

Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав. "МАРТАЖ БОЛОХГҮЙ ТҮҮХ"

ШИНЭЛЭГ САНАА

Баярлуулах гэж буй хүнийхээ сонирхдог зүйлсийнх нь дагуу шинэлэг санааг гарган баярлуулахад сайхан санагдах болов уу. Жишээ нь: Хөвгүүдийн дийлэнх нь сагсан бөмбөг сонирхдог, тоглодог шүү дээ. Тэгэхээр сагсны гоё хослол, сагсан бөмбөг байж болно. Аливаа цуглуулгатай бол цуглуулганд нь нэмэрлэж юм худалдаж авч өгч болно. Ер нь түүний сонирхол, хобби юу байна гэдгийг сайн мэддэг бол энэхүү өдрөөр юу өгч баярлуулах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй юм.

ЦАГ ЗАВ

Хайртай хүндээ өөрийн хамгийн үнэт зүйл болох цаг завыг бэлэглээрэй. Түүнтэй хамтдаа нэг өдрийг өнгөрөөж мартагдашгүй сайхан өдрийг яагаад түүнд бэлэглэж болохгүй гэж. Түүний дуртай зүйлийг хамтдаа хийн, өдрийг хөгжилтэй өнгөрөөх нь сэтгэлд үлдэхээр гайхалтай бэлэг биш гэж үү.

Хамгийн гол нь бэлэг өгөхөд эрчүүд нуугдмал учраас бүгд өөрсдийн баярласан сэтгэл хөдлөлөө тийм ч ил гаргахгүй. Тиймээс үүнд нь сэтгэлээр унаж болохгүй шүү!

#Men #Cheer #Advice