Сайхан хос хэмээгддэг ЗАЙН, ЖИЖИ нар албан ёсоор саллаа


Э.Цовоо | YOLO.MN
2018-03-14

"One Direction" хамтлагийн хуучин гишүүн Зайн Малик (Zayn Malik) болон "Victoria Secret"-н алдарт загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid)  нар албан ёсоор салсан гэдгээ мэдэгджээ.

Зайн болон Жижи нар өөрсдийн Твиттер (Twitter) хуудаснаа шүтэн бишрэгчдэдээ зориулан мэдэгдэл бичсэн ажээ.

Зайн "Жижи бид хоёр үнэхээр гайхалтай, утга учиртай, нандин бас хөгжилтэй харилцаатай байлаа. Мөн би Жижиг эмэгтэй хүн болон найзын үүднээс үнэхээр хайрлаж хүндэтгэдэг. Тэр үнэхээр гайхалтай. Мөн энэхүү хүнд шийдвэрийг болон бидний хувийн орон зайг хүндэтгэж байгаа шүтэн бишрэгчиддээ баярлалаа.  Энэхүү мэдээг биднээс л хамгийн түрүүнд мэдээсэй гэж хүссэн юм шүү. Хайртай шүү та нартаа" гэж бичсэн бол;

Жижи "Салалтын тухай мэдээнүүд ихэвчлэн бодитой бус мэт санагддаг. Учир нь тэдгээр мэдээнүүдэд тухайн хоёр хүний хэдэн жилийн турш хамтдаа юуг туулж өнгөрүүлсэн тухай үгээр илэрхийлэхэд их хэцүү. Зөвхөн үерхлийн харилцаан дээр ч биш.. ихэвчлэн амьдрал дээр. Зайн бид хоёрын хуваалцсан хайр, цаг хугацаа, амьдралын туршлагуудад би үүрд баярлаж явах болно. Би юу ч хүсэхгүй байна. Гэвч би Зайнд сайн сайхныг хүсэж, түүнийг найзын хувиар дэмжиж байх болно. Ирээдүйд болох ёстой зүйл болдогоороо л болох байх даа..." хэмээжээ.

Эдгээр мэдэгдэл гарснаар хойш тэдний шүтэн бишрэгчид үнэхээр гунигтай байгаа ба тэдний хамтдаа авахуулсан зураг болон бичлэгүүдийг нийтлэн мөн тэдэнд энэ мэдээг өөрсдийн биеэр хэлсэн нь шүтэн бишрэгчдэд нь шударга санагдсан гэжээ.








#Stars #Divorce