#MongolStudent: Германд үнэгүй сурах боломж


Mongol Student | YOLO.MN
2018-03-14

Хүүхэд залуус гадаадын өндөр хөгжилтэй орны боловсролыг эзэмших хүсэл сонирхолтой байсан энэ цаг үед нэгэн сонирхолтой podcast-ийг та бүхэнд санал болгож байна. 

Энэ бол MONGOL STUDENT бөгөөд тэд гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа Монгол оюутантай холбогдон суралцаж буй тэдний туршлага болон шинээр элсэхийг  хүссэн гадаадын оюутнууд юун дээр анхаарвал зохилтой зэрэг мэдээллийг сонсогчдод хүргэдэг билээ. 

Энэ удаад, Германд үнэгүй сурах боломжтой юу? Ямар шалгууруудыг биелүүлэх ёстой вэ? Хэрхэн их сургуульд элсэн орох вэ? Яагаад зарим оюутан коллежид эхлээд сурах хэрэгтэй болдог вэ? Их сургуульд хичээл хэрхэн ордог вэ? гэх мэт сонирхолтой асуултад хариулт авахыг хүсвэл "Karlsruher Institute of Technology"-д сурдаг Ц.Болорын ярианаас олж мэдээрэй.

#German #Education #MongolStudent