ВИДЕО: Хорон санаат ГРИНЧ эргэн ирнэ


Э.Цовоо | YOLO.MN
2018-03-14

Бүх насныхны үзэх дуртай, шинэ жилийн уур амьсгалыг оруулж өгч чаддаг кинонуудын нэг бол "Гринч" билээ.

Анх 2000 онд "Гринч зул сарыг хэрхэн хулгайлсан бэ?" (How Grinch Stole The Christmas?) хэмээх нэрээр олны хүртээл болж байсан кино маань одоо ч бидний зүрхэнд хоногшиж чадсан хөгжилтэй кинонуудын нэг юм. Мөн алдарт жүжигчин Жим Кэрри (Jim Carry) Гринчийн дүрийг гайхалтайгаар бүтээсэн шүү дээ.

Харин энэ оны 11-р сарын 9 -ний өдөр бид бүгдийн дунд "Сарыг хулгайлах төлөвлөгөө" (Despicable Me) "Минион" (The Minions) гэх зэрэг бүтээлүүдээрээ алдартай "Illumination" энтертайнмент нь Гринчийн тухай шинэхэн бүтээлээ танилцуулах ажээ.  "The Grinch" маань анимейшин буюу хүүхэлдэйн кино хэлбэрээр олны хүртээл болох бөгөөд цоо шинэ түүх, цоо шинэ адал явдлыг Гринчтэй хамт туулахыг хүмүүс тэсгэл алдан хүлээж байгаа гэнэ шүү.

Энэхүү танилцуулга бичлэг нь 3-р сарын 8ны өдөр цацагдсан ба хэдхэн өдрийн дотор 3 сая гаруй хандалт авчээ. Мөн  "Youtube" хуудаснаа тренд болж буй бичлэгний 2-р байранд явж байгаа ажээ.




#Movie #Christmas