Дуучин Тэяан өнөөдөр цэрэгт явлаа


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2018-03-12

Өнгөрсөн онд хамтлагийн гишүүн T.O.P эх орныхоо үүрэгт албанд явсан бол, энэ онд ахлагч Жиди явсан юм. Харин өнөөдөр дуучин Тэяан (Taeyang) цэрэгт явж байгаа бөгөөд фэнүүддээ хүндэтгэл үзүүлж мөргөсөн байна.

Энэ жил 30 нас хүрч буй дуучны хувьд Өмнөд Солонгосын "Цэнхэр од" хэмээх цэргийн 6 дугаар ангид алба хаахаар болжээ. Уг цэргийн анги нь Канвонь аймгийн Чорвонд байрладаг бөгөөд Тэяанийг хүлээж буй фэнүүддээ хүндэтгэл үзүүлжээ. Мөн түүнийг гаргаж өгсөн фэнүүдээ автобусаар зөөж Канвоньруу авчирсан бөгөөд тэдэнд ус, кимбаб өгчээ.

Тэрээр 2017 онд соло үйл ажиллагаандаа идэвхтэй анхаарч бие даасан бүрэн хэмжээний цомог болон аялан тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм.

Хамтлагийн гишүүн T.O.P болон GD нар цэрэгт явахдаа сэтгүүлчид болон фэнүүдээ цугларахгүй байхыг хүссэн бол Тэяаний хувьд фэнүүдтэйгээ тусгайлан мэндэлжээ.

Ийнхүү үлдсэн хоёр гишүүн буюу Дэсон болон Сынри нар удахгүй цэрэгт явах ба хамтлаг маш удаан хугацааны туршид завсарлага авах юм байна.

#Taeyang #Soldier