ВИДЕО: Дэлхийн хөгжлийг дагах уу, үнэт зүйлээ хадгалах уу?


О.Дорж | YOLO.MN
2018-03-09

- "Маргаашийн манлайлал" арга хэмжээ -

Үндэсний уран илтгэгч Г.Мөнгөн


"Маргаашийн манлайлал" арга хэмжээнд уран илтгэгч Г.Мөнгөн нь цугласан олонд маш сонирхолтой яриаг хүргэсэн юм.

Илтгэлээ тэрээр "Хүний сэтгэл хаана байдаг вэ?" хэмээн эхлүүлсэн бөгөөд дэлхийн хөгжил соёл иргэншил болон Монгол гэсэн харьцуулалтаар илтгэлээ үргэлжлүүлсэн юм. Тэрээр;

• Монголоо хөгжүүлэхийн тулд дэлхийтэй хамт байх ёстой юу?
• Хаанаас эхлэх вэ?
• Tүүнийг яаж амьдралд хэрэгжүүлж, нэвтрүүлэх вэ?
• Бидний үнэт зүйл юу вэ?
• Бид хэн бэ? гэх маш олон асуултуудыг илтгэл дундуураа асуусан нь хүмүүст бэлэн зүйлийг май гэж халбагадаж өгөлгүйгээр өөрсдөөр нь бодуулах гэсэн оролдлого юм болов уу.

Үүний дараа тэрээр нэгэн үлгэр ярьж өгсөн нь дэлхийн энэ их хурдацтай техник технологийн дэвшил, гар утас, компьютер, зурагт бүх л зүйл ухаалаг болж байгаа ч бид үүнээс хоцорсоор байгаа талаар байсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хөгжлийг дагах уу үнэт зүйл хадгалах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв дагавал бидний төсөөлсөн бүхэн төсөөлсөн шиг байхгүй гэсэн юм. Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр Монгол улсын төлөө, Монгол хүний төлөө хэмээн зүтгэе хэмээн уриалсан юм. Түүний яриаг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

#МаргаашийнМанлайлал #Festival