Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ хийх вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-09

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 03-р сарын 10, 11-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно.

-ҮЙЛ ЯВДАЛ-

"Гадаад хэл сурах төгс арга" лекц

Хэзээ: 03-р сарын 10-нд 14:00 цагаас
Хаана: Мэдээллийн технологийн үндэсний парк 302 тоот
Дэлгэрэнгүй: Гэгээ боловсролын төвийн үүсгэн байгуулагч, зөвлөх багш, Доктор (Ph.D). Профессор Д.БОЛДБААТАР багшийн ГАДААД ХЭЛИЙГ ХЭРХЭН ХУРДАН, ХЯЛБАР АРГААР СУРАХ ВЭ? лекц зохион байгуулагдаж байна. Маш богино хугацаанд гадаад хэлийг сураад судлаад чөлөөтэй сонсоод ойлгодог, дуртай номоо уншаад ойлгодог, дуртай киногоо үзээд ойлгодог, найз нөхөдтэйгээ чөлөөтэй ярилцдаг, сошиал ертөнцөөс хүссэн мэдээ мэдээллээ цаг алдалгүй авдаг болохыг хүсвэл ЗААВАЛ ирээрэй.

Тасалбар: 5000₮



"Би ном уншдаггүй байсан - 7" уулзалт

Хэзээ: 03-р сарын 11-нд 17:30 цагаас
Хаана: Peace Tower
Дэлгэрэнгүй: "Би ном уншдаггүй байсан" гэдэг нэр цаанаа "Би ном уншдаг болсон" гэдэг логикийг агуулдаг. Хүн бүр хэзээ нэгэн цагт "Би ном уншдаг болсон" долоо дахь уулзалтын зочноор Хурд хамтлагийн гитарчин, ая зохиогч МУГЖ Д.Отгонбаяр уригдлаа.

Тасалбар: Үнэ төлбөргүй



“Номоо солилцъё” өдөрлөг

Хэзээ: 03-р сарын 10-нд 12:00 цагаас
Хаана: Сүхбаатарын талбайд
Дэлгэрэнгүй: Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногт зохион байгуулж ирсэн билээ.

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг 2018 оны 3 дугаар сарын 10-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болон зохион байгуулагдах гэж байна.


Ямар AIM4R юм бэ?

Хэзээ: 03-р сарын 10-нд 14:00 цагаас
Хаана: Aim4R продашкн
Дэлгэрэнгүй: MOVIE SESSIONS
Electro Mathematrix нь Франц улсад бүтээгдсэн бүжгийн бүрэн хэмжээний кино юм. Кинонд харилцан яриа гардаггүй хэдий ч бүх утгыг бүжгээр үйл хөдлөлөөр илэрхийлдэгээрээ онцлог юм. Ази-д одоогийн байдлаар нэг ч удаа цацагдаагүй хэдий ч бид албан ёсны эрхтэйгээр эзэмших эрх авч бүжиг сонирхогч бүх залууст үзүүлэхээр бэлдэж байна.

"THE REVOLUTION"

Team Kai vs Team Aim4R
Багуудад хуваагдан 1 цаг 10 минутын хичээлд хамрагдаж хоорондоо өрсөлдөнө. Баг бүрээс хамгийн шилдэг байсан 1, 1 хүн шалгаруулж ЯМАР AIM4R ЮМ БЭ фудволк болон хүссэн ангиа сонгож 1 сар суралцах эрх олгоно.

PHOTO SHOOTING SESSIONS

Mongolia's Next Top Model ялагч ЦЭКҮ та бүхэнд ФОТО зураг авалтанд хэрхэн оролцох, юун дээр анхаарах тал дээр 40 минутын хичээл орж араас нь хичээлийг бататган мэргэжлийн зурагчинтай ажиллаж зураг авалт хийнэ.

Тасалбар: 18000₮


Олон улсын боловсролын үзэсгэлэн – 2018

Хэзээ: 03-р сарын 10-11
Хаана: Blue Sky зочид буудал
Дэлгэрэнгүй: Ногоон Жейд Боловсролын төвөөс зохион байгуулж буй найм дахь удаагийн Олон Улсын Боловсролын Үзэсгэлэн-2018 зохион байгуулагдах гэж байна.

Манай үзэсгэлэнд дэлхийн шилдэг их дээд сургуулийн төлөөлөгчид ирж оролцох бөгөөд хэрхэн амжилттай суралцах талаар зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгнө. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.


BookEdu #2 – "ЭЕШ 2018"

Хэзээ: 03-р сарын 10-нд 15:00 цагаас
Хаана: "Шинэ эрин" сургууль
Дэлгэрэнгүй: BookEdu #2 "Элсэлтийн Ерөнхий Шалгалт 2018" цогц хөтөлбөр маань зохион байгуулагдахад бэлэн болоод байна. Та бүхэн өөрийн дүү нарыгаа, найзуудыгаа энэхүү цогц хөтөлбөрт хамрагдуулах бүрэн боломжтой шүү!

Хөтөлбөр:
1. Мэргэжил сонголт
2. Мэргэжил сонголтын тест
3. Монголын Их дээд сургуулийн танилцуулга
4. Гадаадын их дээд сургуульд суралцах боломж
5. Гадаадын боловсрол
6. ЭЕШ бэлтгэх
7. ЭЕШ
8. Хувь хүний бэлтгэл
9. Чөлөөт ярилцлага
10. 800 оноот төгсөгчид
11. Номын худалдаа

Тасалбар: 5000₮


-КИНО-

Black Panther

Африкийн алс гүнд орших өндөр технологи хадгалсан Ваканда улсын хаан нас барснаар эхэлнэ. Түүний хүү Т'Чала өөрийн зүй ёсны хаан ширээг авахаар буцаж ирнэ. Хоёр тал хуйвалдаж Вакандаг сөнөөх гэж байх үед ‘Black Panther’ нэрээр алдаршсан баатар C.I.A-ийн төлөөлөгч Эверет К.Росс, Дора Милажегийн гишүүдтэй хамтран Вакандаг дайнд ялагдахаас хамгаалж үйл явдал үргэлжилнэ.


Амьдрал МУСК

Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавтайгаа хоёулхнаа өссөн Хулан охин бага залуу насандаа юугаар ч дутаагүй, эрх танхил дур зоргоороо амьдарсан нэгэн. Ухаан орсон цагаасаа л ээжийгээ бурхан болсон гэж бодож явсан түүнд эд хөрөнгө тансаг сайхан амьдралаас илүүтэйгээр ээжийн хайр үгүйлэгддэг байсан. Гэвч хайртай хүү нь ор сураггүй ойд төөрч алга болсон тэр л өдөр хүссэн бүгдээ авч амьдралд хайхрамжгүй ханддаг байсан Хулан бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ. Нэгэнт алдаж орхисон амьдралаа эргүүлэн барьж авахаар шийдэн Хулан бүсгүй үсээ тайран дээл өмсөөд сунаж мөргөж хаа нэгтэйг зорино. Тэр хайсан зүйлээ олж авах болов уу?


Маш нууц 2: Байтаг богд

Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулав. 1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалын маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа.

Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчын өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна. Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ.

Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав. "Мартаж болохгүй Түүх"


Сармагчны хаан 3

Тансан лам, болон түүний шавь нар зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг улсад саатаад цаашид зам хөөх арга үгүй мухардана. Бичин багш хүүхнүүдийн урхинаас хэрхэн гарах бол?


Солиот эх МУСК

1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.


-ТОГЛОЛТ-

С.Оюун “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг

Хаана: Улсын драмын эрдмийн театр
Хэзээ: 2018.03.10-нд
Цаг: 18.00 цаг
Тасалбарын үнэ: 10 000-25 000 төгрөг

Уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, жүжигчин О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Д.Баттөр, Ц.Баясгалан зэрэг жүжигчид тоглосон юм. Зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драм жүжгийг бичжээ.

#Weekend #Event