"МУУРАН МАЛГАЙТНУУД" эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлээ


Дэлхийн өнцөг булан бүрт мууран малгайтнууд урлагаар дамжуулан нэг тэрбум эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3-р сарын 8-нд дэлхийн олон улс оронд 1 тэрбум охид бүсгүйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн энэ өдрийг тэмдэглэдэг байна. Дэлхий дээрх 7 тэрбум гаруй хүний 1 тэрбум эмэгтэй хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг учраас тэрхүү эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүдийн төлөө урлагаар дамжуулан тэмцэлээ илэрхийлдэг юм. Манай улс 2013 оноос хойш энэхүү 1 тэрбумаараа тэмцье хэмээх  үйл ажиллагаанд нэгдэн идэвхитэй тэмдэглэсээр ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн тайван жагсаал хэрхэн болж өнгөрснийг хүргэе.

"Хөөрхөн зүрхнүүд" ТББ гол үйл ажиллагааг хариуцан зохион байгуулсан ба жагсаалд оролцогчид эв нэгдэлтэйгээр зүрхэн хэлбэрт орон зогссон нь үйл ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг байв. Мөн түүнчлэн талбайн дэргэдүүр өнгөрч явсан иргэд ч бас нэгдэж байв. 

Харин мууран малгай нь тэдний гол бэлгэ тэмдэг бөгөөд гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүдэд орлого оруулах үүднээс тэднээр нэхүүлэн жагсаалд зориулан борлуулжээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрт энэ малгайгаар жигдрэн өөрсдийн онцлогоо харуулдаг аж.

Ирээдүйн эмч нар болон хууль сахиулагчид ч мөн нэгдэн дуу хоолойгоо хүргэсэн юм.

ТББ-ууд болон сайн дурын ажилтнууд ч бас идэвхитэйгээр хүрэлцэн ирж хамдтаа бүжиглэж хамтдаа тэмцэж буйгаа илэрхийлсэн юм.

Хөгшин залуу гээд нас хүйсээр ялгаатай олон залуус хамтдаа нэгэн зорилгын дор нэгдсэн нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго байсан юм. 

#Mongolia #Women