К-ПОП эмэгтэй оддын БИЕИЙН ӨНДӨР


Т.Ариунбаяр | YOLO.MN
2019-03-07

Өмнөд Солонгосын  issuestorage.com сайтаас к-поп алдартай охидын хамтлагийн гишүүдийн өндрөөр нь жагсаалт гаргажээ. Энэхүү жагсаалтад нийт 24 охидын хамтлагийн 193 гишүүн багтсан бөгөөд Монгол хүүхэд залуусын маань сайн таних охидыг онцоллоо. 

1. EXID- Hani

Экс-Айяд хамтлагийн тухайд олон улсад нэр алдарт хүрч амжаагүй ч хамтлагийн гишүүн Ханигийн хувьд хөөрхөн царай, өв тэгш бие, мөн хөтлөгчийн чадвараараа олны хайрыг татсан уран бүтээлч билээ. Тэрээр 168.8 см өндөртэй аж.


2. Blackpink- Rose

Монгол охид залуусын сайн мэдэх Блакпинк хамтлагийн гол хоолой Ружэ мөн л өв тэгш биеэрээ олны анхаарлыг татдаг. Тэгвэл тэрээр 168 см өндөртэй бөгөөд хамтлагийнхаа хамгийн өндөр гишүүн юм.


3. Miss A- Suzy

"Мөрөөдлөөс ч илүү", "Захирагдашгүй хайр" гэх мэт олон ангит кинонуудаар бидэнд танигдсан тэрээр  жүжиглэх, дуулах, бүжиглэх гээд олон төрлийн авьяасаараа болон өхөөрдөм хөөрхөн дүр төрхөөрөө олны хайрыг татсан алдартан билээ. Мисс-Эй хамтлагийн тухайд саяхан албан ёсоор тарж буйгаа мэдэгдсэн боловч Сүжи-гийн хувьд соло уран бүтээлээр фэнүүддээ үргэлжлүүлэн бэлэг барьсаар байгаа юм. Мөн тэрээр 168 см өндөртэй ажээ.


4. RedVelvet- Joy

Өнгөрсөн онд гаргасан хит дуунуудаараа дэлхий нийтэд танигдаад байгаа РэдВэлвэт хамтлагийн Жуи мөн л 168 см өндөртэй аж. Тэрээр хөөрхөн царай, өхөөрдөм яриагаараа олны хайрыг татаад байгаа бөгөөд 2017 онд "Хайр татам худал үгс" гэх олон ангит кинонд гол дүр бүтээн муугүй жүжигчин гэдгээ батлаад амжсан юм. Мөн энэхүү жагсаалтын 35-46-р байранд адилхан 168 см өндөртэй 11 охин оржээ.


5. Blackpink- Lisa


Хамтлагийн гол рэппэр, гол бүжигчний үүргийг гүйцэтгэдэг тэрээр 167 см өндөртэй бөгөөд жагсаалтын 53-т жагсжээ. Үзэсгэлэнтэй дүр төрх, өв тэгш бие мөн эелдэг өхөөрдөм зан чанараараа олон хүний хайрыг хүртээд буй тэрээр Тайландаас гаралтай билээ.


6. A Pink- Naeun


Хамтлагийнхаа нүүр царай, гол хоолойн үүрэг гүйцэтгэдэг тэрээр өнгөрсөн онд алдарт дуучин Пссайя ( PSY)-ийн хит уран бүтээл “New Face”–ийн клипэнд гол дүрд тоглосноос хойш илүү олны анхаарлыг татах болсон билээ. Наөн-ий хувьд мөн 167 см өндөртэй юм.


7. T-Ara- Jiyeon


Бидний сайн мэдэх Ти-Ара хамтлагийн гишүүн Жиёон мөн адил 167 см өндөртэй ажээ. Түүнчлэн тэрээр хамтлагийнхаа хамгийн өндөр гишүүн юм.


8. F(x)- Krystal


"Өв залгамжлагчид" олон ангит киноны дүрээрээ бидэнд танигдсан Кристалын хувьд 165 см өндөртэй бөгөөд 104-рт жагсжээ. Нэмж хэлэхэд тэрээр алдарт Эксо хамтлагийн гишүүн Кай-тай үерхэж байсан билээ.


9. Blackpink- Jennie


Дуулах, бүжиглэх, рэппэр гээд олон төрлийн авьяастай төдийгүй үзэсгэлэнтэй дүр төрх, өхөөрдөм байдлаараа олны хайрыг хүртээд буй тэрээр 163 см өндөртэй ажээ.


10. Twice- Momo


Өмнөд Солонгосын өсвөр үеийнхний хамгийн дуртай хамтлагаар нэрлэгдээд буй Тваяс хамтлагийн гишүүн тэрээр 162 см өндөртэй ажээ. Мөн Муму нь Японоос гаралтай бөгөөд хамтлагийн гол бүжигчин, гол хоолой юм.


11. Blackpink- Jisoo


Тэгэхээр Блакпинк хамтлагийн хамгийн намхан гишүүн тэрээр 162 см өндөртэй юм. Мөн Жисү нь хамтлагийнхаа хамгийн эгчмэд гишүүн бөгөөд 23 настай ажээ.


12. Mamamoo- Solar


Хүчирхэг хоолой, шинэ дүр төрхөөрөө олны анхаарлыг татаад буй Мамамүү хамтлагийн ахлагч, гол хоолой Сулла нь 160.5 см өндөртэй ажээ. Магадгүй чи "архаг" к-поп сонирхогч бол 2015 онд Мамамүү хамтлагийг Монголд ирж байсныг санаж байгаа байх.

Жагсаалтыг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй.

#Kpop #Girls #Heigh