''Хөлбөмбөгийн Нөхөрлөлийн Төлөө'' формын сонгон шалгаруулалт боллоо


Сондор | YOLO.MN
2018-03-07

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/, ОХУ-ын Казпром ХК хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулах “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө” олон улсын хүүхдийн фестивальд Монгол улсыг төлөөлж оролцох хоёр хүүхдийн сонгон шалгаруулалт өчигдөр МХБХ-ны футзалын ордонд явагдлаа. Шалгаруулалтыг Монголын футзалын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир удирдан явуулав.

Ур чадварын шалгаруулалтаас таван хүүхдийг сонгон Англи хэлний сорил авсан бөгөөд шүүгчид дүнгээ нэгтгэж байна. Энэ долоо хоногтоо багтаад “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө” олон улсын хүүхдийн фестивальд оролцох хоёр хүүхдийн нэр тодорхой болно.

Олон орны хүүхдүүдэд хөлбөмбөгөөр дамжуулан эх дэлхийн эв нэгдлийн төлөө хамтдаа тоглож, эх орноо сурталчлах томоохон боломж олгодог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд Монголын хөл бөмбөгийн холбоо анх удаа оролцох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг ОХУ-ын Газпром ХК, ОУХБХ 6 жилийн өмнөөс хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд ОУХБХ-ны гишүүн 211 улс идэвхтэй оролцдог юм.











#Sport #Football