ЖЕНЕВийн их сургуулийн “IOMBA” ТЭТГЭЛЭГ зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-03-02

Швейцарийн Женев хотод байрладаг Женевийн их сургууль нь улсдаа 4-р байранд, дэлхийд 177-р байранд жагсдаг. Тус их сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийн бакалавр, магистрын сургалтын тэтгэлэгээ зарлажээ.

Сургуулийн нэрэмжит уг тэтгэлгийн эзэнд 7900 швейцар франк олгох юм. Энэ нь сургалтын төлбөр, нэг жилийн амьжиргааны зардал, даатгал зэрэг хангамжийг барагдуулах бөгөөд нэмэлтээр орон сууц, онгоцны тийз зэргийн мөнгөн тэтгэлгийг хүртэх боломжтой. Энэ нь нэмэлт шалгуурыг үндэслэн тооцогдох бөгөөд сар бүрийн 1650 швейцар франк байна.

Тавигдах шалгуур

• Хөгжиж буй орны иргэн
• Суралцах түвшнийхээ өмнөх боловсролын зэргийг хамгаалсан
• 16-35 настай
• Хэлний өндөр мэдлэгтэй буюу IBT TOEFL 100-аас багагүй оноотой
• GMAT болон GRE шалгалтын 500-аас багагүй оноотой
• Бие сэтгэхүйн хуьд эрүүл
• Манлайлагч, бусдаас ялгарах давуу талтай

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:

2018 Оны 4-р сарын 15 /Суралцах чиглэл бүрээс хамааран өөр байхыг анхаарна уу/

Тэтгэлгийн цахим хаяг: https://iomba.unige.ch/
Өргөдлйин цахим хаяг: https://iomba.unige.ch/full-time-mba/mba-applications/

Эх сурвалж: Тэтгэлэг аппликейшн

#Geneva #HighSchool #Scholarship