Кпоп ертөнцийн ХАМГИЙН ХАМГИЙН...


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-03-01

Кпоп сонсох дуртай, сонирхогч залуустаа зориулан кпопын хамгийн хамгийн хэмээх тодотгол бүхий сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

Кпопын ХАМГИЙН БАЯН уран бүтээлч - PSY

"Youtube-ийн хаан" гэгддэг дуучин PSY-ийн хөрөнгө ойролцоогоор 45 сая доллараар үнэлэгддэг бөгөөд тэрээр дуу зохиогч төдийгүй сайн продюсер юм. 2012 онд түүний гаргасан "Gangnam Style" дуу нь юүтүб хуудаснаас 1 тэрбум хандалт авсан бөгөөд маш олон Гиннесийн рекордыг шинэчлэн тогтоожээ.


Кпопын ХАМГИЙН ОЛОН  ДУУ ЗОХИОСОН уран бүтээлч - Gdragon

GDragon бол авъяаслаг дуучин алдартай дуу зохиогч юм. 2018 оны хоёрдугаар сарын байдлаар түүний нэр дээр нийт 170 дуу оюуны өмчөөр бүртгэгдсэн бөгөөд энэ нь кпопын хамгийн их дуу зохиосон уран бүтээлч хэмээх тодотголыг авсан юм.


Кпопын ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН уран бүтээл - "Gangnam Style"

Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их хүн үзсэн уран бүтээлээр PSY-ийн "Gangnam Style" нэрлэгддэг бөгөөд одоогийн байдлаар 3 тэрбум гаруй хандалт авчээ. Дашрамд сонирхуулахад кпопын хамгийн их хандалт авсан эхний 10 дууны 5 нь PSY-ийн дуунууд юм.


ХАМГИЙН АНХНЫ 1,000,000 ХҮН үзсэн уран бүтээл – T.O.P –Turn it up

Өмнөд Солонгосын кпоп соёл дэлхийн дахинд тийм ч их нэрд гараагүй байх үед youtube хуудасны хандалт тийм ч өндөр биш байжээ. Кпопын дуучдаас хамгийн анх 1,000,000 хандалт авсан тохиолдол нь 2011 онд бөгөөд рэппэр T.O.P-ийн анхны уран бүтээл болох Turn it up байжээ. Мөн энэхүү дуу нь Өмнөд Солонгосоос хамгийн анх iTunes-д байршуулагдсан дуу аж.


ХАМГИЙН ИХ ХҮН ҮЗСЭН аялан тоглолт - BIGBANG –MADE

Bigbang хамтлаг 2015 онд MADE нэртэй цомгоо гаргаж 66 удаагийн тоглолтоор 1,5 сая хүн цуглуулж байжээ.


ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД хамтлагийн гишүүн болсон уран бүтээлч – Yeeun

Кпопын домогт хамтлаг болох Wonder Girls-ийн гишүүн болно гэдэг нь хүн бүрт тохиогоод байх зүйл биш юм. Еэын JYP-ийн шалгаруулалтанд олон удаа унаж байсан хэрнээ хамтлагийн гишүүнээр сонгогдоод 7 хоног ч хүрэхгүй хугацааны дараа анхны нэвтрүүлэгтээ орж олон нийтэд танигджээ. Үнэхээр сонирхолтой байгаа биз? Гэтэл өөр уран бүтээлчдийн хувьд 10 жил түүнээс ч урт хугацаагаар дуучин болохын тулд бэлтгэгдсэн байдаг шүү дээ.


ХАМГИЙН ЦОЧИРДОМ МЭДЭГДЭЛ - 2ne1 хамтлаг тарсан нь

2ne1 хамтлагийн гишүүн Минжи хамтлагаасаа гарч буй талаар агентлагаас нь мэдэгдсэн боловч , гишүүн нэмж авалгүй  гурван хүний бүрэлдэхүүнтэй шинэ цомгоо гаргаж хамтлагийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ хэмээн мэдэгдсэн юм. Шинэ цомгийн ажилдаа орсон хэмээн мэдэгдээд байсан уг хамтлагийг маш олон хүмүүс дэмжиж хүлээж байсан ч хэдэн сарын дараа хамтлагийг тарахаар болсныг YG албан ёсоор мэдэгжээ.

Энэ нь бүх хүмүүсийг цочирдуулсан мэдэгдэл байсан бөгөөд дэлхийд гурван ч удаа аялан тоглолт хийсэн анхны охидын хамтлаг төдийгүй тэдний 2014 онд ганцхан цомгоороо олсон орлого нь кпопын түүхэнд бичигдэн үлдсэн байжээ. Ийнхүү маш амжилттай явж байсан охидын хамтлаг гэнэт тарах болсон нь зөвхөн Өмнөд Солонгос бус дэлхийн ихэнх орнуудаар шуугиж, YG-ийн хувьцааны үнэ түүхэндээ анх удаа хамгийн доод хэмжээндээ хүрч байжээ. Хамтлагийг тарсан гэх мэдээллийн дараа дэлхий даяарх фэнүүд эсэргүүцлээ илэрхийлж "Ян Хёнсог тэтгэвэртээ гар" хэмээх хаштагийг хэрэглэж байсан аж.


Олон нийтийг ХАМГИЙН ИХ ЦОЧИРДУУЛСАН МЭДЭЭ - Жунхён

Өнгөрсөн онд кпопын нэр хүндтэй дуучин амиа хорлосон хэмээх мэдээлэл гарсан билээ. Тэрээр эгчрүүгээ "Намайг явуулаач. Намайг сайн байсан гэж хэлээч. Сүүлчийн үдэлт" гэсэн мессэж явуулсан бөгөөд эгч нь яаралтай шуурхай албанд мэдэгдсэн боловч тэднийг очиход дуучин амиа хорлосон байдалтай олджээ. Энэ нь Өмнөд Солонгос төдийгүй дэлхий даяар шуугиан тарьсан бөгөөд  олон сая хүн эмгэнэл илэрхийлжээ.


Бүх цаг үеийн ХАМГИЙН ИХ ОРЛОГО ОЛСОН хамтлаг – BIGBANG

Big Bang хамтлаг 2016 онд 44 сая долларын ашиг олсон бөгөөд үүгээрээ Forbes сэтгүүлийн хамгийн их ашиг орлого олсон оддын жагсаалтанд бичигджээ.
Тэд YG энтэртайментийн ашиг орлогын 80%-ийг бүрдүүлдэг бөгөөд дүү хамтлагууд нь хэдий ашигтай ажиллаж байгаа ч Bigbang хамтлаг одоо хүртэл кпопдоо тэргүүлсээр л байна хэмээжээ.


ХАМГИЙН ОЛОН #DAESANG авсан хамтлаг - EXO

EXO болон BIGBANG хамтлаг 2017 онд Гиннесийн номонд Mnet Азийн Хөгжмийн Шагнал гардуулах ёслолоос 5 жил дарааллан дээд шагнал буюу Daesang авсан хэмээн бичигдсэн юм. Гэвч оны сүүлд EXO хамтлаг дахин дээд шагнав авч 6 жил дарааллан уг шагналыг авсан анхны хамтлаг болж өөрсдийн рекордыг шинэчлэн тогтоожээ.


ХАМГИЙН ХУРДАН ХУГАЦААНД анхны ялалтаа авсан хамтлаг - Winner

Хөгжмийн нэвтрүүлгээс хамгийн хурдан хугацаанд шагнал авсан хамтлаг бол Winner бөгөөд дуучин болсныхоо дараа долоохон хоногийн дотор цомын эзэд болжээ.

#Kpop #BestBest