Жастин, Селена хоёрын зураг ИНСТАГРАМ-ын рекорд эвдлээ


Сондор | YOLO.MN
2016-05-06

Намайг өвтгөж, шархлуулж байгаа бүхнээс би зайгаа барьдаг
Селена Гомез

Өнгөрсөн оны тавдугаар сард загвар өмсөгч, реалити шоуны од 20 настай Кендалл Женнерийн heart зүрхэн үстэй зураг инстаграм ертөнцийг тухайн үедээ шуугиулж хамгийн олон лайктай нь болоод байсан. Одоо лайкын тоо нь 3.57 сая хүрчээ.
 

A photo posted by Kendall Jenner (@kendalljenner) on


Тэгвэл тэр ард хоцорчээ. Дуучин Жастин Бибер өнгөрсөн 3-р сард өөрийн инстаграм хуудсанд оруулсан Селенатай авахуулсан зураг нь өдгөө хамгийн их лайктай нь болж рекорд эвджээ. Тэрээр энэхүү зургаа “Мэдрэмж” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн бөгөөд одоогоор лайкын тоо 3.6 сая, сэтгэгдлийн тоо 1 сая хол давжээ.
 

Feels

A photo posted by Justin Bieber (@justinbieber) on


Түүний энэхүү зургийг харсан шүтэн бишрэгчид нь тэднийг эргэн нийлэх горьдлого тавьж байгаа ч Селена саянхы нэгэн радио ярилцлаганд орохдоо тэдний урмыг хугалах хариултыг өгчээ.  Хөтлөгч тэдний харилцааны талаар асуухад “Би түүнийг дэмждэг, дэмжсээр ч байх болно. Түүнийг гунигтай байвал би гуниглаж, баяртай байвал би баярладаг.Тэрнээс илүү зүйлгүй. Намайг өвтгөж, шархлуулж байгаа бүхнээс би зайгаа барьдаг. Тэгээд л болоо” хэмээх товчхон хариултыг өгчээ.

Тэдний дурлал уран бүтээлийнх нь онгод болсон гэлтэй л хэн хэндээ зориулж дуу бүтээсээр, тэдгээр нь хит болсоор л байгаа билээ. Жишээ нь Селена “Heart wants what it wants” дуугаа Жастинд зориулсныг хэн ч сонссон, бас харсан ч ойлгохоор. Мөн Жастин “Sorry” дуугаа түүнд зориулсан нь дууны үгнээс илэрхий байдаг. Тэдний хайрын тухай фото нийтлэлийг үзэх бол ЭНД дарна уу.

Хэрэв Селена Гомез болон Жастин Бибер нарын доорх дуунаас гар утасныхаа дуудлаганд тохируулахыг хүсвэл:

  • Мобикомын хэрэглэгч HiTONE  кодыг 455 руу,
  • Юнителийн хэрэглэгч Unimusic кодыг 1455  руу илгээгээрэй wink

товчин дээр дарж дууг сонсох боломжтой 

  HiTONE код Unimusic код Контентийн нэр Дуучин
124782 1124782 The Heart Wants What It Wants Selena Gomez
124894 1124894 Same Old Love /remix/ Selena Gomez /Fetty Wap
128749 1128749 I Want You To Know Selena Gomez / Zedd
125636 1125636 Sorry Justin Bieber
125541 1125541 Love Yourself Justin Bieber
126914 1126914 What Do You Mean? Justin Bieber

#Одод #Justin #Selena #ХайрынРоманс #LOVE #Stars