“Маргаашийн Манлайлал-2” энэ НЯМ ГАРАГТ болно


О.Дорж | YOLO.MN
2018-02-28

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭЕ уриан доор "Маргаашийн Манлайлал-2" фестиваль 3-р сарын 4нд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь:
Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж буй Монгол улсын төлөөлөл болсон амжилттай яваа илтгэгч нар өөрийн мэдлэг, туршлага, үнэт зөвлөгөөгөө бидэнтэй хуваалцах юм.

Мөн салбар салбарын төлөөлөгчдийн ажилтанд хүрсэн замнал болон өдөр тутмын зөв дадал зуршил, тулгарч байсан бэрхшээл, алдаа онооноос суралцах боломжийг олгосон ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.

Хамтдаа санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, эргэх холбоотой манлайллын давлагааг бий болгоцгооё!

Түүнчлэн салбартаа манлайлагч зочдын илтгэл, хэлэлцүүлгээс гадна:

- Хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээг сайжруулах богино хугацааны сургалт болон сэтгэлзүйн хичээл;
- Гайхалтай уран зургийн үзэсгэлэн;
- Боловсролын үзэсгэлэн
- Гадаадад тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл / зуучлалын байгууллага/
- Байгууллагуудын хөнгөлөлтийн эрх;
- Нетворкинг арга хэмжээ;
- Амтлаг өдрийн хоол;
- Шинэлэг урлагийн үзүүлбэрүүд;
- Сонгодог хөгжмийн хамтлаг зэрэг олон зүйлсийг багтаасан эвент таныг хүлээж байна.

Арга хэмжээний илтгэгчид :

1. Ринчиннямын Амаржаргал нь Монгол Улсын Ерөнхий Сайд, Гадаад Хэргийн Сайд, Улсын Их Хурлын Гишүүн зэрэг албан тушаалыг хашиж байсан. Амаржаргал сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн. СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга.
"Мэдлэг бол хүч" хэмээн хэлэх дуртай тэрээр 1978 онд 14-р дунд сургуулийг төгсөж, Москва хотод 1982 онд эдийн засагч мэргэжилээр төгссөн.

Мөн Амаржаргал нь Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 онд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр манай арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцон сонирхолтой сэдвээр бид бүхэнтэй ярилцах болно.


2. Гантулга овогтой Энхболор нь Дэлхийн банкны зөвлөх, Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг CoIn компанийн гүйцэтгэх захирал. "Стартап Монгол" ТББ-тай хамтран "Code for Green UB", "Green Nation Challenge" зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монголдоо ирэн ажиллаж байгаа бөгөөд Монголд хэрэгжиж буй гарааны бизнес, инновацитай холбоотой үйл ажиллагаануудыг дэмжин ажиллаж байгаа юм.

Тэрээр МУИС-ийг банк санхүүгийн чиглэлээр бакалавр, АНУ-д банк санхүүгийн чиглэлээр мастерт суралцсан. Дэлхийн банкны Вашингтон ДС хотноо байрладаг төвд ажиллаж байгаа мөн энэ хугацаанд зүүн өмнөд Ази, Европ Төв Ази, дундад Ази хойд Африк, Африк бүс нутгуудад судалгааны ажлууд болон төслүүд дээр ажиллаж байсан. Энхболор эгч маань манай арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцон сонирхолтой сэдвээр бид бүхэнтэй ярилцах болно.


УГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГ ХЭСЭГ – ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Дараах эрхмүүд маш гайхалтай хэлэлцүүлэгийг өрнүүлэх болно. smiley

1.Ц.Чинзориг-"Jet school of English" сургалтын төвийн ерөнхий захирал, Англи хэлний зөвлөх багш
2.У.Уранчимэг- Монгол Улсын Гавъяат жүжигчин,“Хувьсал” продакшны ерөнхий захирал
3.Б.Гантулга “СҮҮ” ХК -ийн Гүйцэтгэх захирал
4.Ц.Энхжин - Miss World -2017

Манай арга хэмжээний чөлөөт үзүүлбэрээр Монгол Дархлаа төслийн санаачлагч, НҮБ-ын загвар хуралдаанд улсаа төлөөлөн оролцсон Монголын хамгийн анхны залуу болох Хосхүүгийн Идэр төгөлдөр хуурын аяыг сонгодог хөгжимүүдтэй хамт маш гайхалтай тоглолтыг бид бүхэнд толилуулах болно.

Тэрээр 3-р ангиасаа хойш одоог хүртэл төгөлдөр хуур тоглож байна. Бага насандаа Хаан хуур 2011,2014 он, Forte&piano гэх мэт төгөлдөр хуурын тэмцээнд амжилттай оролцож байсан. Мөн үйл ажиллагааны үеэр бид бүхэнтэй хамт байж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж өгөх хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг хүн бол яах аргагүй хөтлөгч гэдэгт санал нийлэх бизээ. smiley Тэгвэл та бүхэндээ барих ГЭНЭТИЙН БЭЛЭГ бол бид бүгдийн хүндэлдэг Б.Буяндэлгэр маань хөтлөгчөөр та бүхэнтэй уулзах болсныг дуулгахад туйлын их таатай байна.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Доорх холбоосоор орж анкет бөглөнө.

Та бүхэн асуухыг хүссэн асуултаа манай цахим хуудас руу илгээх боломжтой.

Дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн шилдэг залуустай өрсөлдөхүйц боловсон хүчин болцгоое!

#МаргаашийнМанлайлал #Festival