CL болон EXO хамтлаг ОЛИМПИЙН ХААЛТЫН ЁСЛОЛД ая дуугаа өргөлөө


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2018-02-26

Кпоп соёлын томоохон төлөөлөгчид болон CL болон EXO хамтлаг "Пёнчан-2018" өвлийн олимпийн хаалтын үйл ажиллагаанд тусгай үзүүлбэр үзүүлжээ.

Хаалтын ёслолын гол төв нь Kпоп үзүүлбэр байсан юм. Ийнхүү Ази төдийгүй дэлхий нийтэд танигдсан дуучин CL болон EXO хамтлаг эх орноо төлөөлөн олимпийн тайзан дээр гарлаа.

2ne1 хамтлагийн ахлагч асан CL өөрийн бие даасан ураг бүтээл "The Baddest Female" болон хамтлагийнхаа бүх цаг үеийн хит уран бүтээл болох "I am The Best" дуунуудыг тайзан дээр дуулжээ.

Харин алдарт EXO хамтлагийн хувьд Growl болон Power хэмээх дуугаа дуулсан бөгөөд дэлхий даяар 3,8 сая хүн #Olympics_EXO хэмээх хаштаг бичиж тэднийг дэмжжээ.

Мөн хаалтын ёслолын дараа тэд  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэин (Moon Jae In) болон түүний гэргий, АНУ-ын ерөнхийлөгч  Доналд Трампын охин Иванка Трампын (Ivanka Trump)-ийн хамт дусгалын зураг авахуулсан аж. Олимпын хаалтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй фото мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Дашрамд сонирхуулахад өнөөдөр дуучин CL-ийн төрсөн өдөр бөгөөд тэрээр 27 нас хүрч байна.

Төрсөн өдрийн мэнд хүргэе CL wink

#Pyeongchang #CL #EXO