Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-23

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 02-р сарын 24, 25-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно. 

-ҮЙЛ ЯВДАЛ-

ЭЕШ-д хэрхэн өндөр оноо авах вэ?

Хэзээ: 02-р сарын 24-нд 12:00 цагт
Хаана: Хүүхдийн номын өргөө

Дэлгэрэнгүй: Ерөнхий боловсролын сургуулиудын 12 болон ахлах ангийн сурагчдад "Элсэлтийн Ерөнхий Шалгалт"-ын талаарх мэдээллийг хүргэж, 100%- ийн гүйцэтгэл буюу 800 оноо авсан хүмүүсийн туршлага, мэдлэгээс хуваалцах юм. Мөн эдгээр зочид маань өөрсдийн сонгосон мэргэжил, элсэн орсон Монголын томоохон алдартай их дээд сургуулиудыг танилцуулж, мэргэжил сонголт, хичээл сонголт, элсэлтийн ерөнхий шалгалтандаа хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ? зэрэг өөрийн хүссэн асуултын хариултыг та авах боломжтой.
Тасалбар: 6000₮
Зохион байгуулагч: “Аравт” залуучуудын клуб


Алдаж болохгүй боломж

Хэзээ: 02-р сарын 24-нд 11:00 цагаас
Хаана: СЭЗИС-ийн 403 тоот

Дэлгэрэнгүй: Хятад, Америк, Япон улсын тэтгэлэгт хамрагдахыг хүн бүхэн дотроо хүсдэг ч хэрхэн бодитой болгож хэрэгжүүлэхийг мэддэггүй. Гэхдээ өнөөдрөөс эхэлж та үүнд санаа зовохгүй байж болохоор боллоо. Учир юу вэ гэвэл "Гэрэл гаргагчид" Тэвчээргүй залуусын нэгдлийн залуус та бүхэндээ зориулж гадаад орнуудын тэтгэлэг болон Монгол улсдаа л шалгуур өндөртэйд тооцогдох “Зориг” сангийн тэтгэлэгт хамрагдах зэрэг сэдвүүдээр илтгэгчид маань туршлага хуваалцаж, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж байна.
Тасалбар: 10000₮


Солонгосын боловсролын өдөрлөг

Хэзээ: 02-р сарын 24-нд 11:00 цагт
Хаана: МЗХ-ны байрны 3 давхарт

Дэлгэрэнгүй: Солонгос улсын их дээд сургуулиудад суралцах сонирхолтой залуус та бүхнийг манай төвөөс зохион байгуулж буй дараах өдөрлөгт урьж байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр Солонгосын их дээд сургуулиудын талаарх зөвлөгөө, тэдгээрийн давуу талууд болон Солонгосын элчинд бүрдүүлэх материал, түүний хамгийн чухал хэсэг болох санхүүгийн баталгаа хэрхэн харуулах гээд хэрэгтэй бүхий л мэдээллээ нэг дороос авах боломжтой.


Tomujin Alumni Inspiration Series

Хэзээ: 2-р сарын 24-нд 15:00 цагт
Хаана: Toмүжин академи

Дэлгэрэнгүй: АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад элсэн оръё гэсэн хүсэл эрмэлзэлтэй ахлах ангийн сурагчдад боломж, бололцоог нь ойлгуулан дэмжих зорилготой арга хэмжээ юм. 2017-2018 онд American University of Mongolia болон Toмүжин Академийн 8 сарын турш хамтран хэрэгжүүлсэн програмын маань төгсөгч И. Саруул энэ сарын 24-нд IVY League-ийн 8 сургуулиудын нэг Dartmouth College-д хэрхэн тэнцэж орсон түүхээ бидэнтэй хуваалцах гэж байна.


-ТОГЛОЛТ-

Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 02-р сарын 24, 25-нд 17:00 цагаас
Үргэлжлэх хугацаа: 120 мин
Нас: 8+
Тасалбар: 10 000₮, 15 000₮, 20 000₮
Гурван бүлэгт таван үзэгдэлт дуурь
Хөгжим: Л.Мөрдорж
Цомнол: Л.Ванган, Ч.Чимид
Удирдаач: УГЗ Ц.Мөнхболд
Найруулагч: АЖ А.Дашпэлжээ
Зураач: СТАГ.Ганбаатар
Хувцасны зураач: Г.Оюун

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө намжил" дуурь анх 1961 онд тайзнаа тоглогдсон ба морин хуур хөгжим үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ард түмний авьяас билгийн ширгэшгүй ундарга аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хэчнээн баялаг болохыг магтан дуулсан юм.

Ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулна. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж "Хөхөө Намжил" алдрыг хүртжээ. Түүний дуулахыг Алтайн дагина сонсоод Алтай нутгийг магтан дуулахыг хүснэ.

Эх нутгийг нь магтан дуулсан Хөхөө Намжилд Алтайн дагина талархаж алт эрдэнэс барьсан ч төрсөн эх нутаг, амраг хүүхэн Уянгаа мөрөөдөж уулзахыг хүсэн байгаагаа хэлнэ. Алтай дагина түүнд гуурст хурдан хүлэг бэлэглэхэд Хөхөө Намжил тэр хүлгээ хөлөглөн эх нутаг амраг хүүхэнтэйгээ хормын төдийд очин уулзах болов.

Хорон санаатны ятгалгаар Уянга хүүхэн гуурст хүлгийн нь гуурсыг хайчлан хорооно. Алтайн дагина Уянга хүүхэнд гуурст хүлгийн нь дурсгалыг нь хүндэлж сүүлний хялгасаар нь чавхдас хийж морин толгойт хөгжим хийж Намжилдаа өгвөл түүний сэтгэлийн татах болно гэж зөвлөнө.Ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжиж байгаагаар дуурийн агуулга өрнөнө.

Дүрүүд:
Хөхөө Намжил (Ард залуу), тенор
Уянга (Намжилын хайрт бүсгүй), сопрано
Алтайн дагина, меццо-сопрано
Дуганч лам, тенор
Галдан түшмэл, баритон
Түшмэл, баритон
Хувилгаан, басс


-КИНО-

BLACK PANTHER

Африкийн алс гүнд орших өндөр технологи хадгалсан Ваканда улсын хаан нас барснаар эхэлнэ. Түүний хүү Т'Чала өөрийн зүй ёсны хаан ширээг авахаар буцаж ирнэ. Хоёр тал хуйвалдаж Вакандаг сөнөөх гэж байх үед "Black Panther" нэрээр алдаршсан баатар C.I.A-ийн төлөөлөгч Эверет К.Росс, Дора Милажегийн гишүүдтэй хамтран Вакандаг дайнд ялагдахаас хамгаалж үйл явдал үргэлжилнэ.


СОЛИОТ ЭХ МУСК

1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.


JUMANJI: WELCOME TO THE JUNGLE

Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран насанд хүрсэн хүмүүс болоод ширэнгэн ойд очсон байна.

#Event #Weekend