Англи хэл дээр ҮНЭГҮЙ НОМ татах боломжтой сайтууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-02-22

Англи хэл суралцахыг хүсдэг, хэлний чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүрт зориулав.

Бид заримдаа маш олон цагийг интернетэд ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлдэг шүү дээ. Нэг л мэдэхэд өдрийн тал нь өнгөрч, тэр хугацаанд юу хийсэн нь тодорхойгүй хайран цаг маань урсан өнгөрсөн байдаг. Заримдаа кино үзэж, ном уншмаар санагддаг ч ямар сайтаас хэрхэн хайхаа мэдэхгүй байх тохиолдол гарч байсан уу?

Тийм бол Yolo.mn-ээс та бүхэндээ үнэгүй ном уншиж бас татаж авч болох "баталгаатай" сайтуудыг санал болгоё. Google-ээс номын нэрээ бичиж хайгаад вирустэй линкээр орж байснаас эдгээр сайтуудаас унших номоо хайгаарай.

НЭРЭН ДЭЭР ДАРАХАД САЙТ РУУ "ҮСЭРНЭ"

1. READ PRINT

Read Print нь цахим номын сан бөгөөд та бүхэн мянга мянган номон дундаас дуртай номоо хайж, олж унших боломжтой. Эндээс ном уншихын тулд эхлээд гишүүнээр элсэх бөгөөд гишүүнчлэл нь үнэгүй аж. Мөн зөвхөн уран зохиолын бус шинжлэх ухаан, танин мэдэхүй, эсээ гээд бүхий л төрлийн бичвэр олж унших боломжтой.

2. MANY BOOKS 

Энэхүү сайтад 100 гаруй ном үнэгүй бөгөөд та бүхэн PDF хэлбэрээр өөрийн гар утас, компьютер гэх мэт интернетэд холбогдож, ном уншиж болох бүхий л зүйлээрээ татаж авах боломжтой.
Эндээс ном татахын тулд номын нэр эсвэл зохиогчийн нэрээр хайж болох бөгөөд хамгийн сонирхолтой нь зөвхөн англи хэл дээр бус өөр орны хэл дээрх ном хайж болох аж.

3. THE LITERATURE NETWORK

"The Literature Network" сайт нь зохиогчдын нэрсийг үсгийн дарааллаар жагсаасан байх бөгөөд тухайн зохиогчийн нэрэн дээр дарж зохиолуудыг нь уншихаас гадна, зохиогчийн намтар уран бүтээлийг нь мөн унших боломжтой.

4. FREE COMPUTER BOOKS

Компьютертэй холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээлэл энэ сайтад байгаа шүү.

5.  LIBRIVOX

Аудио хэлбэрийн номонд дурлагсад анхаарагтун!
Librivox дотор маш олон төрлийн аудио ном байх бөгөөд та хүссэн номоо хайж олж сонсох бас татаж авах боломжтой. Бүгд ҮНЭГҮЙ шүү дээ.  Англи хэлний сонсголын чадвар, унших чадвараа зэрэг хөгжүүлэхийг хүсэж байвал аудио хэлбэрийн ном танд маш их тус болно шүү.

6. AUTHORAMA

Энэхүү сайтын бүх ном HTML  болон XHTML хэлбэрээр байдаг бөгөөд энэ нь номыг  хамгийн хялбар форматаар унших боломжтой гэсэн үг юм.  Дийлэнх ном нь англи хэл болон герман хэл дээр байдаг.

7. PROJECT GUTENBERG

PROJECT GUTENBERG нь дэлхийн хамгийн  үнэ төлбөргүй том цахим номын сангуудын нэг бөгөөд 30,000 гаруй номтой аж. Номын нэр эсвэл зохиогчийн нэрээр дуртай номоо хайж болох бөгөөд ихэнх нь ном нь англи хэл дээр тавигджээ. Мөн хүмүүсийн хамгийн их татсан 100 номын жагсаалтыг харж тэндээс сонголтоо хийх боломжтой шүү

8. SCRIBD

Энэхүү сайтад бүх төрлийн унших материал тавигддаг бөгөөд сард сая гаруй докумет нэмэгддэг гэнэ шүү.

9. INTERNATIONAL DIGITAL CHILDREN’S LIBRARY

Эндээс бүх төрлийн хүүхдийн ном хайх бөгөөд сайтын загвар  нь хүүхэд зочилж болохоор ойлгомжтой зохиогджээ.

10. E-BOOKS AND TEXT ARCHIVES

Энэхүү сайтаас бүх төрлийн цахим ном болон бичвэр хайх боломжтой. Тухайлбал алдартай зохиолчдын ном, түүхэн зохиол, баримт болон шинжлэх ухааны бичвэрүүдийг үнэгүй үзэж, татаж авах боломжтой юм байна шүү.  smiley

#English #Book #Online