Адам болон Бехати нар хоёр дахь охиноо өлгийдөн авчээ


О.Хандмаа | YOLO.MN
2018-02-21

Викториа Секретийн загвар өмсөгч Бехати Принсло болон "Maroon 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Саяхан л гэгээн валентиний өдрөөр төрөх дөхсөн том гэдэстэй зургаа инстаграм хуудаснаа нийтэлж байсан Бехати хоёр дахь охиноо төрүүлж эсэн мэнд амаржжээ. Тэд охиндоо Жио Грэйс Левайн /Geo Grace Levine/ гэх нэрийг хайрласан байна.

Харин яг хэдний өдөр хэдэн килограмм жинтэй хүүхэд төрсөн эсэх мэдээллүүд нь олон нийтэд нууц хэвээр байгаа юм. Анхны хүүхдээ 2016 оны есдүгээр сард өлгийдөн авч байсан хосууд дараа  жил нь буюу 2017 оны есдүгээр сард хоёр дахь хүүхдээ тээж буйгаа инстаграм хуудсаараа дамжуулан дуулгаж байсан билээ.

Адам Левайн нэгэн ярилцлагынхаа үеэр "Бехати айлын ганц охин. Тийм ч болоод тэр үү маш олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Бүр надад би 100 хүүхэдтэй болмоор байна гэж хэлж байсан шүү. Би харин чадах эсэхээ мэдэхгүй л байна шүү" хэмээжээ.

Үлгэр жишээ алдарт хосдоо аз жаргал сайн сайхныг хүсье.








#Behati #Adam #Child