"BLACK PANTHER" кино жагсаалтыг тэргүүллээ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-20

Энэ долоо хоногийн бокс-оффис жагсаалтыг тэргүүлсэн "Black Panther" киноны үйл явдал Африкийн алс гүнд орших өндөр технологи хадгалсан Ваканда улсын хаан нас барснаар эхэлнэ. Түүний хүү Т'Чала өөрийн зүй ёсны хаан ширээг авахаар буцаж ирнэ.

Хоёр тал хуйвалдаж Вакандаг сөнөөх гэж байх үед ‘Black Panther’ нэрээр алдаршсан баатар C.I.A-ийн төлөөлөгч Эверет К.Росс, Дора Милажегийн гишүүдтэй хамтран Вакандаг дайнд ялагдахаас хамгаалж үйл явдал үргэлжилнэ.

Киног Уолт Диснэй Пикчерс (Walt Disney Pictures), Марвел Студи (Marvel Studio) хамтран бүтээж найруулагчаар Райан Куглер (Ryan Coogler) ажилласан бол гол дүрүүдэд Чаудвик Бозмен, Лупита Ньонго, Майкл Б. Жордан тоглосон юм. Тус кино нь Улаанбаатар хотын кино театруудад 02-р сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн билээ.

Нас: 13+
Төрөл: Тулаант, Уянгын, Шинжлэх ухааны
Улс: АНУ

#Marvel #BlackPanther #Movie