ШИНЭ, ХИТ дуунуудыг нэг дороос сонсох БОЛОМЖ...


Сондор | YOLO.MN
2016-05-05

Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн дуу хөгжмийн бүтээлийг цаг алдалгүй хүргэж байдаг, GOGO.mn сайтын GOGO MUSIC булан шинэ өнгө төрхтэйгөөр хэрэглэгчидтэйгээ уулзаж байна.

Энэхүү булангаас танд санал болгож буй дууг төрөл жанр бүхий радионуудаас төрөлжүүлэн сонсохоос гадна шинэ видео клип, хөгжмийн мэдээ мэдээллийг нэг дороос үзэж, унших боломжтой. yes

Хэрэглэгч танд нэг дор гурав хүртэлх төрлийн радиог сонгон, тухайн төрөл дэх дуунуудаа хольж сонсох боломжийг олгож байгаа билээ.

Тухайлбал, та

  • Хип хоп
  • Аяз
  • Нийтийн дуу
  • Поп рок
  • R&B
  • Хүүхдийн дуу
  • Ардын дуу
  • Попера
  • Кино, жүжгийн дуу
  • Поп зэрэг 10 гаруй төрлөөс сонгон радиодоо тааруулж болно.
     


 

Мөн тоглож байгаа дууг дахин сонсох, харин өмнөх дууг дахин тоглуулах боломжгүй билээ.

Тухайн радиогоор явж байгаа дуу танд таалагдаж байвал “Гоё дуу” товчин дээр дарж, уран бүтээлчдэдээ урам хайрлаарай. Харин таалагдахгүй бол “Энэ радиогоос хасах” товчин дээр дарна уу. Ингэснээр дараагийн удаа тухайн дуу дахин тоглохгүй.

Түүнчлэн хэрэглэгч танд тун удахгүй GOGO MUSIC үйлчилгээг ухаалаг төхөөрөмжинд зориулсан аппликэйшнээр дамжуулан хүргэх болно.

 

GoGo Music - Хөгжим бол амьдрал

music.gogo.mn

#music #teenagers #freetime