U19 насны Сагсанбөмбөгийн УАШТ болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-19

Монголын Үндэсний Сагсанбөмбөгийн Холбооноос нэрт тамирчин, Алдрын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит Улсын U19 насны Идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн 02-р сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Жич: Тэмцээнд 1999 оноос хойш төрсөн сурагчид, идэрчүүд оролцоно.

ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР:

Зорилго: Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, тус спортоор дамжуулан тэсвэр хатуужил, багийн ажиллагаанд сургах, бага наснаас зөв системтэйгээр өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, шилдэг, шинэ залуу баг, тамирчдыг шалгаруулан Австри улсын Клагенфурт хотод болох ОУ-ын тэмцээнд оролцуулан өндөр амжилт гаргахад тэмцээний зорилго оршино.

Тэмцээний зохион байгуулалт, оролцох баг, бүрэлдэхүүн:

1. Тэмцээнд 1999 оноос хойш төрсөн сурагчид U19 насны ангиллаар оролцоно.
2. Тэмцээнд оролцож буй баг 15 тоглогч, хоёр хүртэлх дасгалжуулагчтай байна.
3. Баг тамирчид хувийн дугаар, шаардлага хангасан жигд хоёр ээлжийн тоглолтын хувцастай байна.
4. Тэмцээн “Спрайт” лигийн дүрмийн дагуу I болон II үед 5,5-раа солигдон тоглоно. Хамгаалалт 1 VS 1 байна.
5. Тэмцээнд хот, аймаг, их, дээд сургууль, ЕБС, клубүүдээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг оролцох бөгөөд тэмцээний эрхийн төлбөр нэг багийн 300000₮ байх ба техникийн зөвлөгөөн дээр мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хамт авчирна.
6. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас шалгаруулан U19 насны шигшээ багийг шалгаруулна.

Тэмцээн явагдах хугацаа, техникийн зөвлөгөөн:

1. Тэмцээн 2018 оны 02-р сарын 22-25-ны өдрүүдэд MJ Спортын төв, Хандгайт дахь Үндэсний Сагсан бөмбөгийн ордонд явагдана.
2. Техникийн зөвлөгөөн 2018 оны 02-р сарын 20-ны өдөр 18:00 цагт МҮЭСТО-нд болно.

Шагнал, урамшуулал:

  • Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.
  • Байрлал тус бүр дээр шилдэгүүдийг шалгаруулж “Шилдэг таван тоглогч”-ыг тодруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

#MNBA #Basketball #U19